Хэнтий аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах /хуучнаар Хүнсний үйлдвэр/-ийн барилгад их хэмжээний нуралт үүсч, хамгаалалтгүй байгаа бөгөөд хүүхдүүд чөлөөтэй орж тоглох, иргэд дураар сэлгүүцэх, улмаар бэртэж гэмтэх, барилгад дарагдах аюул учирч болзошгүй тул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зохих арга хэмжээг авах талаар “Энигма”, “Хангал” ХХК болон Хэрлэн сумын удирдлагуудад албан бичиг хүргүүлжээ.
Барилгын ойр орчимд хүүхдээ тоглуулахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Эх сурвалж: Хэнтий аймгийн ОБГ