Монгол эрдэмтэд малын хачиг шавьжийг бүрэн устгах эм гарган авчээ

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үндэсний чуулган болж, дотоодын эрдэмтдийн бүтээсэн шинэ бүтээлүүдээс танилцуулсны нэг нь малын хачиг шавьж устгах түрхдэг эм байв.

Манай улс малын түүхий эд арьс, ширээ дотооддоо боловсруулах, мөн гадаадад гаргахад хачиг шавьжаас аваад хорхой шавьжид идэгдэн зүсэгдэж, цоорсон байдаг учир гологдож, үнэ цэнэгүй болдог.

Монгол эрдэмтэд дээрх бэрхшээлээс ангижруулах эм гарган авч, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа аж. Энэхүү эмийг найман жилийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр хийсэн бөгөөд одоогоор дотоодын хэрэгцээнд малын хачиг шавьжийг 10 хувь устгаж буй юм байна.

Доктор Б.Баттөрийн хэлснээр, 100 хувь бүрэн устгах байдлаар нэвтрүүлэхэд хөрөнгө санхүү, зохицуулалт дутагдаж байгаа аж. Энэ эм нь импортын ижил төрлийн эм болон бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй дотооддоо бүрэн үйлдвэрлэх боломжтой юм байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн