Хятад улс 2020 онд “хиймэл сар” хөөргөнө

Хятадын сансрын шинжлэх ухаан, техникийн корпорацийн эрдэмтэд 2020 он гэхэд сансрын тойрогт сар шиг хиймэл дагуул гаргах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Уг хиймэл дагуул нь шөнө нарны гэрлийг тусгах юм.
Энэхүү технологи нь 14 сая хүн амтай, Хятадын томоохон хот болох Чэндугийн гудамжны гэрлийг бүрэн орлоно гэжээ. Уг хиймэл дагуулыг боловсруулагчид хиймэл “сар”-ыг энгийн сарнаас 8 дахин хурц гэрэлтэнэ гэж үзэж байна.
Тусгал бүхий уг хиймэл дагуул дэлхий дээр 10-80 км-ийн диаметртэй талбайг гэрэлтүүлнэ. Харин аль хэсгийг гэрэлтүүлэхийг бүрэн хянах боломжтой. Ингэхдээ гэрэл нь зөөлөн, сарнисан маягтай байх тул шөнийн амьтдыг айлгаж үргээхгүй. Хиймэл дагуулын туршилт хэдэн жилийн өмнө хийгдсэн. Өдгөө зөвхөн хөөргөхөд л бэлтгэж байгаа аж.
7 сэтгэгдэлтэй
Зочин
2018-10-22 16:29 at 16:29
Бурханы бүтээснийг хэн ч бүү оролдог
Lord
2018-10-22 17:39 at 17:39
Xujaagiin xiimel saraar Xorvoo dutaxgvi!!!!Bitgii xoorgoosoi!!!Odor shoniin tentsel aldagdax vii dee.Ingelee geed yag yaax geed bgaan yu batlax geed bgaan xyataduud.Bi lav oilgoxgvi bna.Oilgoxiig ch xvsexgvi bna.Orchlongiin jam tavilang zorchison yum l bitgii xiigeese ene ix gvrnvvd
Зочин
2018-10-22 18:54 at 18:54
Хятад агуу агуу
Зочин
2018-10-22 22:45 at 22:45
hn aguu gechuhej ta himel l yumandaa oorsdoo horoj ustgagdandaa
Зочин
2018-10-22 23:51 at 23:51
Мундаг бн хүн өрөө хийж үл болох бүхэн билээ гэхдээ анхаарч бурхан гэрээр ертөнц хүн төрлөхт гэж бод тэгээд болно
Хаха
2018-10-23 04:58 at 04:58
Саяхан л хөөргөсөн хиймэл дагуул нь дэлбэрээд дэлхий даяараа хятад чанар гээд шоолоод байсан. Сар нь бас дэлбэрэх биз. Мөнгөтэй болчоод санаа нь том байвч сачий нь хүрэхгүй юм гэж байнаа бас
Зочин
2018-10-23 10:44 at 10:44
10 aad udaa turshsanii daraa bolox bizee,bitgii ineg ataarx l daa….mongoloo