2018-10-22 10:371min04

Америкийн зах зээл дахин хямралтай тулгарах нь

full-1539956863679e51a79bba4b9df5a7467591347650

Америкийн санхүүгийн зах зээл эдийг засгийн хоёр дахь хямралтай тулгарахад бэлтгэж байна. Уг хямрал нь томоохон шок үүсгэж мэдэхээр байгаа аж. Энэ тухай Investbrothers мэдээллийн порталд мэдээллээ.
Шинжээчдийн мэдээлж буйгаар дэлхийн санхүүгийн зах зээлд худалдаа дахин шинэчлэгдэж байгаа нь хямралын шинэ үе ирж байгааг илтгэх дохио гэжээ. Хамгийн анхны дохио 2015 оны хавар, зун бүртгэгдэж, хөгжиж буй орнуудын зах зээлд томоохон цохилт болсон. Харин өдгөө тэр байдал өөрчлөгдөж, хямрал дэлхий дахиныг, тэр дундаа АНУ-ыг нөмрөх маөгадлалтай байна. Өмнө нь Америк улс энэхүү хямралд нэг их өртөөгүй бол ойрын ирээдүйд үнэт цаасны их хэмжээний худалдаа хямрал үүсгэж мэдэхээр байна.
Өдгөө Америкийн хөрөнгийн зах зээл 200 өдрийн дунджаа барьж байгаа боловч удалгүй гэнэт доошлох магадлалтай байна. S&P 500-гийн индекс 2760-аас доош пунктэд хүрсэн тохиолдолд пунктов үнэт цаасны худалдаа эрс өсөж, бүхий л зах зээлд нөлөөлөх төлөвтэй. Үүний улмаас хар алтны үнэ унаж, хөгжиж буй орнуудын валют үнэгүйдсэнээс болж нефтийн хэрэглээ буурах магадлалтай. Үүний үр дүнд санхүүгийн зах зээл, тэр дундаа Америкийн зах зээлд томоохон шок ажиглагдаж болзошгүй байна.