Хятад улс 2020 онд “хиймэл сар” хөөргөнө

2018-10-22 10:43
5141966-0-image-a-50_1539809415379

Хятадын сансрын шинжлэх ухаан, техникийн корпорацийн эрдэмтэд 2020 он гэхэд сансрын тойрогт сар шиг хиймэл дагуул гаргах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Уг хиймэл дагуул нь шөнө нарны гэрлийг тусгах юм.

Энэхүү технологи нь 14 сая хүн амтай, Хятадын томоохон хот болох Чэндугийн гудамжны гэрлийг бүрэн орлоно гэжээ. Уг хиймэл дагуулыг боловсруулагчид хиймэл “сар”-ыг энгийн сарнаас 8 дахин хурц гэрэлтэнэ гэж үзэж байна.

Тусгал бүхий уг хиймэл дагуул дэлхий дээр 10-80 км-ийн диаметртэй талбайг гэрэлтүүлнэ. Харин аль хэсгийг гэрэлтүүлэхийг бүрэн хянах боломжтой. Ингэхдээ гэрэл нь зөөлөн, сарнисан маягтай байх тул шөнийн амьтдыг айлгаж үргээхгүй. Хиймэл дагуулын туршилт хэдэн жилийн өмнө хийгдсэн. Өдгөө зөвхөн хөөргөхөд л бэлтгэж байгаа аж.