Нийтийн тээврийн автобус шатжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудалд автобус шатжээ. Галын тухай дуудлагыг өчигдөр (2018.10.19) 14:49 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж галыг 5 минутанд унтраасан байна.

Хөдөлгүүрийн хэсэг нь шатаж байсан автобус нь “Сутайн-буянт” ХХК-ийн 43-68 УБУ улсын дугаартай нийтийн тээврийн автобус байжээ.

One thought on “Нийтийн тээврийн автобус шатжээ

  1. шудрага 2018-10-20 18:24 at 18:24

    Хуучин Солонгос автобусыг оруулахаа зогсоо

    Хариулах

шудрага-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн