Нийтийн тээврийн автобус шатжээ

2018-10-20 13:521min1
00

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудалд автобус шатжээ. Галын тухай дуудлагыг өчигдөр (2018.10.19) 14:49 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж галыг 5 минутанд унтраасан байна.

Хөдөлгүүрийн хэсэг нь шатаж байсан автобус нь “Сутайн-буянт” ХХК-ийн 43-68 УБУ улсын дугаартай нийтийн тээврийн автобус байжээ.

1 сэтгэгдэлтэй

  • шудрага

    2018-10-20 18:24 at 18:24

    Хуучин Солонгос автобусыг оруулахаа зогсоо

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй