1940 онд Британийн нисэх хүчний сөнөөгч онгоцны нисгэгч Жон Кунингхэм анх удаагаа харанхуйд дайсныхаа онгоцыг сөнөөв. Британийн сонин хэвлэлүүд түүнд “Муурын нүдэт” хэмээх нэр өгч харанхуйд харж чаддаг хэмээн гайхан шагшиж байв. Түүний энэ чадвар нь маш их лууван иддэгтэй нь холбоотой гэнэ. Лууван бол нүдний харах чадварыг сайжруулдаг гайхалтай ногоо. Британийн армийн нисгэгчид тусгай дэглэмээр луувангаар хооллодог.

luuvan copy copyҮнэндээ энэ бол Британийн армийн суртал ухуулга байв. Нисгэгч Кунингхэм муур шиг шөнө харж чаддаг ч байсангүй. Харин Британичууд РАДАР-ыг анх удаа онгоцонд суурилуулсан бөгөөд түүнийгээ нууж байсан нь энэ байжээ. Британийн нисгэгчид шөнийн цагаар РАДАР ашиглан дайсныгаа олж, устгаж чаддаг болсон байв. Үүнийг Германчуудад мэдэгдэхгүйн тулд лууван хараа сайжруулдаг гэх үлгэр зохиожээ. Эндээс үүдэлтэйгээр лууван нүдний хараанд сайн гэсэн цуу яриа олон оронд түгжээ.

Лууван нь бета-каротин хэмээх бодисоор баялаг. Энэ нь А витамин үүсгэнэ. А витамин нь нүдний эрүүл мэндэд сайн бөгөөд төрөл бүрийн өвчлөл, эрсдэл үүсэхээс сэргийлнэ. Гэвч нүдний харах чадварт нөлөөлдөггүй юм. Өөрөөр хэлбэл хараа муутай хүн лууван идээд хараа нь сайжрахгүй гэсэн үг.

Эх сурвалж duuren.mn

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Луувангаар далдалсан РАДАР”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн