“Tuul one” хотхоны орон сууцны байрны орцны цонхоор хоёр охин үсэрч амиа алдсан хэрэг цаг орчмын өмнө гарлаа. Хотхон Хан-Уул дүүргийн Зайсан орчимд байрладаг. Байрны оршин суугчид охид цонхоор үсэрч унахыг харсан даруйдаа цагдаад дуудлага өгчээ. Хохирогчдыг хэн болохыг тогтоогоогүй байна. Тэд ямар шалтгаанаар амиа егүүтгэсэн болох хэдэн давхарын цонхоор үсэрсэн болох нь тодорхойгүй байна. Хэргийн газарт цагдаагийн албан хаагчид үзлэг хийж эхэлжээ.