Сурган хүмүүжүүлэгчид сурагчдаас мөнгө, хандив татах болсон гэх гомдол АТГ-д цөөнгүй ирэх болжээ. Сургуулийн төгсөлт, элсэлтийн шалгалт эхэлж буй энэ өдрүүдэд эцэг эхчүүдээс дээрх гомдолыг мэдээлэх болжээ. Тус байгууллагаас энэ дагуу боловсролын байгууллагуудад хяналт тавьж, шалгалт хийж эхэлсэн байна. Сургуулийн захиргаанд оюутан, сурагчдаас хандив нэрээр мөнгө татах хууль бус үйлдэл гаргахгүй байх, , тодорхой арга хэмжээ авч ажиллах зөвлөмж хүргүүлжээ.