Амталсан бөөрөнхий махтай пирогыг цөөхөн орц ашиглан амттай хийх жорыг хүргэж байна. Та бэлэн савалгаатай бөөрөнхий мах ашигласан ч болно.
40 min
Эхлээд бөөрөнхий махыг бэлтгэе. Тахиа, гахай, хонь, үхэр гэх мэт өргөн хэрэглээний махнаас дуртайгаа сонгож машиндана. Зарим тохиолдолд махыг хольж ч хэрэглэж болно. Илүү амттай болдог. Мах өөх, шөрмөс, булчин багатай цул мах байвал илүү тохиромжтой байдаг. Ингээд махыг цөцгий, майноз, давс, хар перц, жижиглэн хэрчсэн сонгино, baking powder буюу нарийн боовны исгэгч, талхны хатаасан үйрмэг /талхыг үйрүүлж эмрээд хэрэглэж болно./ зэргийг махан дээр хольж хийгээд сайтар хутгана. Эсвэл бэлэн савалгаатай бөөрөнхий мах хэрэглэж болно.
Автомат миксэр ашиглан хутгаж ч болно. Ингээд жигд барьцалдсан махан зуурмаг болтол холиод 15-20 минут амраана. Мөн та дээрх амтлагчуудаас гадна гоньд, халуун чинжүү, сармис, ногоон сонгино гэх мэт өөрийн хүссэн бүх төрлийн амтлагчаас сонгон амтлаж болно. Майнозны оронд өндөг хийж хольж болно.
Үүний дараа гарын алгандаа тасдаж аваад жигд хэмжээгээр бөөрөнхийлнө.
Эхлээд өндгийг сайтар миксэрдэнэ. Дараа нь өндгөн дээр цөцгий болон гурил, давс, 1 цайны халбага нарийн боовны хөөлгөгч эсвэл хүнсний сода хийж жигд шингэвтэр зуурмаг болтол миксэрдэнэ. Зуурмаг яг пэнкэйкний зуурмаг шиг нялцгайвтар атлаа жигд байх хэрэгтэй.
Ингээд бялууны кекс хийдэг савыг тослож байгаад зуурмагийг хийнэ. Дээрээс нь бөөрөнхий махнуудыг өөр хооронд нь бага зэрэг зайтайгаар байрлуулна.
Ингээд бялууны кекс хийдэг савыг тослож байгаад зуурмагийг хийнэ. Дээрээс нь бөөрөнхий махнуудыг өөр хооронд нь бага зэрэг зайтайгаар байрлуулна.
Жижиглэн хэрчиж үрсэн бяслагыг тарааж тавина. Моззарилла бяслаг илүү тохиромжтой. Ингээд 180С хэмд сайтар халаасан шарах шүүгээнд хийж 25-30 минут дээр доороос нь болгоно.
Шарах шүүгээнээс гаргаад 10 минут амрааж хөргөөрэй.
Дэлгэрэнгүйгhttp://www.1000jor.mn/recipes/more/879 авч үзнэ үү.