П.Анужин дүрэмгүй тулаан буюу “UFC”-ийн тамирчин Конор МакГрегор болон Хабиб Нурмагомедов нарын маргааныг өөрийн өнцгөөс тайлбарлажээ. Тулааны дараа Конор МакГрегорын гаргасан үйлдлийг илт шүүмжилсэн байх бөгөөд хүний үнэт зүйл болох эх орон, эцэг эх, үр хүүхдийг доромжлох эрх хэнд ч байхгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Энэ тухайд “Тулааны өмнө хэл амаараа дайралцах нь шоуны нэг хэсэг байх. Гэхдээ, хүний үнэт зүйл болох эх орон, эцэг эх, үр хүүхдийг доромжлоход хирийн хүн тэсэхэд бэрх л дээ… Магадгүй тэсээд гарсан бол энэ залуу улам мундаг гэдгээ харуулах байсан авч хэлэх амархан хийх их хэцүү. Зодоонч залуу байтугай, өчүүхэн миний үр хүүхэд, үнэт зүйлийг гүтгэн дорожлоход би тайван байдлаа алдаж эхэлдэг. Намайг хэлж хэмлэхдээ үр хүүхэд, эцэг эх үнэт зүйлс рүү минь довтолдог тэр зүгийн улсын тухай инээмсэглэж л бодож чаддаггүй юм. Үл тоож харин сурч байна…

Гэгээрээгүйн шинж биз ээ. Юутай ч уулын залуугийн дэвжээ давахыг ойлгох өнцөг надад бол байна. Түг түмэн харж буй тэрхэн хугацаанд хичээчих л байж, тэссээр ирсэн байж… Гэхдээ тэсвэр бас хязгаартайг мэднэ ээ. Бусдын нүднээс далд хүнийг тэсэхийн аргагүй хэмлэж, нүдний ил гайхамшигтай жүжигсэд байна аа. Ил цагаан хүмүүсийг би алдаатай ч ойлгодог. Хүмүүсийн тодорхойлолтоор тэд тэнэг ч тэдний аюул далд жүжигсдээс хамаагүй наана л даа” гэжээ.

Хэзээ ч ийм төрлийн спорт сонирхохооргүй тэрээр ийн хоёр эрийн маргаанд тун ч ач холбогдол өгсөн байх бөгөөд үүгээрээ дамжуулан өөрийнх нь хувьд үнэт зүйл болох гэр бүлийн асуудалд нь хөндлөнгөөс оролцон шүүмжлэн, доромжлогсдод үг дайх гэсэн бололтой.

[fbvideo link=”https://www.facebook.com/memeaholicph/videos/1121674341334123/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]

By updown

26 thoughts on “Хөтлөгч П.Анужин Конор, Хабиб нарын маргааны талаар юу хэлэв?”
    1. Anuujin mini?chamaig santaachildag erhemyyd baih sig bna!neg yg helsen ch elgej abaad hariu chohilt hiij baigaa yhaantai yum biz dee!!!anuujing emeereh hymyys bisgyi baigaa syy!!!bitgii hyz gemeer baina!

  1. энэ хүүхэн юм болгонд их мэдэгч царайлаад шал худлаа хий жүжигчин энэ л дутаж гэнэ дээ

  2. Анужин гуай та энэнээс дут хийх юмаа олж ядаад юм юм руу хошуу дүрэхээ боль оролцох юмандаа л оролц арай дэндүү бүх юмыг мэддэг болох гэдгээ боль чаддаг юмаа л хий ингэж байгаад юу ч үгүй болов оо

  3. Анужин гуай та энэнээс дут хийх юмаа олж ядаад юм юм руу хошуу дүрэхээ боль оролцох юмандаа л оролц арай дэндүү бүх юмыг мэддэг болох гэдгээ боль чаддаг юмаа л хий ингэж байгаад юу ч үгүй болов оо

  4. Дүрэмгүй ч гх шг дүрэмгүй бол нэгниигээ алчихна биздээ мал сэтгүүлчээ анужин зайлааа хормойн донтойянхан хүүхэн чмг шаанаа анужин

  5. Конорт хайртай дуртай охидууд гасалж гийнаад уйлан дуугараад яахав ээ гэж.Ахаа байяаа гээд өөрөө бууж өгөхийг нь дэлхий даяараа харлаа үзлээ.тэгээд ч айсандаа зодог тайллаа гэдгээ зарлачихлаа

  6. харин тийм хшний гэр бүлийг үймүүлж байххд нь хүний үнэт зүйлс болох үр хүүхэд гэр бүл нь тэсэхийн аргагүй л байсан байх даа ѳѳрѳѳ л гэгээрэх болтугай энэний хажууд ардын жүжигчид ч жульдана нээрээ ста л гэсэн үг

  7. Анужинтай яг адил бодолтой байна. Тэмцээн эхлэхээс л өмнө үйл хөдлөлөөрөө сүржигнээд байсан. Дараа нь яс үндсээр нь доромжлоод эхэлсэн. Түүнийг уулын цөс ихтэй залуу яаж удаан тэсэх юм бэ. Ерөнхийлөгч нь хүлээн авч уулзаж баяр хүргээд хэрвээ биднийг гаднаас доромжилж доош хийх юм бол ганц чи ч биш бид бүгдээрээ хашлага даван гарч үзэлцэх болно. Гэхдээ тийм зүйл бүү болоосой гэж хэлсэн байсан.

  8. Гэр бул ур хуухэд аав ээж бол хун бурийн унэт зуйл нь Ануужингийн хэлдгээр яахын аргагуй унэн. Гэтэл Баатар гэдэг залуугийн гэр булийг сарниулж эхнэрийг нь хэлэх хэлэхгуй угээр яаж доромжилж байсан нь саяхан.

  9. Анужинтай яг адил бодолтой байна. Ерөнхийлөгч нь хүлээн авч уулзаж баяр хүргээд биднийг хэн нэгэн илт доромжилж доош хийсэн тохиолдолд ганц чи ч биш бид бүгдээрээ хашлага даван гарч нэр төрөө хамгаалан үзэлцэх болно. Гэхдээ тийм зүйл бүү тохиолдоосой гэж хэлсэн байдаг шүү.

  10. Ene huuhen ailiin ger oron gal golomt suitgene ailiin ursiig unchruulj amidiin tamd unagana ailiin ehner doromjlood nuhruur ni zugaagaa gargana odoo buur uur ulsiin zodoon tsohionii hereg shuugeed suuj bdg enend hiih ajil bdguin bh daa

  11. НЭЭРЭЭ Л ЭНЭ ӨӨРИЙГӨӨ БҮХНИЙГ МЭДЭГЧ ГЭЭД ОЙЛГОЧИХЖЭЭ. ЮМ ЮМРУУ САВСАГАНААД ӨӨРӨӨ ХҮНИЙ ГЭР БҮЛИЙГ ТАРААЖ ДОРОМЖИЛЖ БАЙГАА НЬ СОШИАЛААР Л НЭГ ЮМ БОЛОО БИЗ ДЭЭ АМ АЖИЛ НЬ АЛД ЗӨРӨХ ЮМАА ЗҮГЭЭР Л ДУУГҮЙ Л БАЙЛДАА ӨӨРИЙГӨӨ БАЙНГА ЮМАНД ОРУУЛАХ ЮМ

  12. Анужин луу л үсчээд дайраад байх юм. Гэр бүл үр хүүхэд, үнэт зүйлээ бодоогүй БААТАР ариун хүн үү? Тархины тураалтай зарим хүмүүс өөрсдөдөө дүгнэлт хиймээр юм. Чадахгүй л байх дөө хар хорын сэтгэлээр голоо зогоодог болохоор.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн