Өчигдөр олон нийтийн сүлжээнд “1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна” гэх цуурхал тарж, иргэдийг багагүй төөрөгдүүлэв.

Сая саяар үнэлэгдэх үнэ хэлсэн уг мэдээлэл худал гэдгийг Эрдэнэс Тавантолгой компаниас албан ёсоор мэдэгдэж байна. 1072 хувьцаа нь одоогоор эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа. Тэгэхээр хувьцааг худалдаж авна гэсэн мэдээлэл нь залилангийн гэмт хэргийн шинжтэй байгааг тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.

Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагын мэдээллээр энэ оны сүүлээр 1072 хувьцааг “амилуулж”, иргэдэд ногдол ашиг тараана. Одоогоор хувьцааны данс нээх ажиллагаа үргэлжилж буй юм.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Өндөр үнээр хувьцаа худалдаж авна гэх мэдээлэл худлаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн