ДэлхийдОнцлох мэдээ

В. Путин Нурмагомедовыг хатуу шийтгэхгүй байхыг ааваас нь гуйжээ

UFC холбооны хөнгөн жингийн аварга цолоо саяхан хамгаалсан Хабиб Нурмагомедовыг аавынх нь хамт ОХУ-ын ерөнхийлөгч өчигдөр хүлээн авч уулзжээ. Ульяновск хотод болж буй “Орос-Спортын гүрэн” нэртэй чуулганы үеэр энэ уулзалт болсон байна. Владимир Путин ялалт байгуулсан Нурмагомедовт баяр хүргээд аав Абдулманапаас нь хүүгээ хэт хатуу шийтгэхгүй байхыг гуйжээ.

Дагестан тамирчин Ирландын Конор Макгрегорыг ялсныхаа дараа дэвжээнээс бууж зодоон хийсэн нь нэлээд маргаан дэгдээж, түүний аав, бас дасгалжуулагч Абдулманап хүүгээ шийтгэнэ гэж амлаж байсан юм. “Чи гол даалгавраа биелүүлж, үнэ цэнэтэй, итгэл дүүрэн ялалт байгуулсан тул би ааваас чинь хэт хатуу шийтгэхгүй байхыг гуйна” хэмээн Путин түүнд хэлжээ. Путин бас “Хэрвээ гаднаас хэн нэгэн бидэн рүү халдвал зөвхөн чи биш, хэн ч байсан ингэж хариуг нь өгөх байсан.

Гэхдээ биеэ барьж, тийм хэмжээнд хүрэхгүй байсан нь дээр” гэж хэлээд тэмцээний дараа гаргасан Нурмагомедовын үйлдлийг өмгөөлсөн байна. Одоо 30 настай Хабиб Нурмагомедов энэ долоо хоногийн эхээр төрөлх Дагестандаа Лас Вегасаас ирсэн бөгөөд нутгийн иргэд түүнийг нийслэл Махачкалад баатрын ёсоор хүлээж авчээ.

Бямба гарагт Лас Вегасын T-Mobile дэвжээнд болсон тулааны дөрөвдүгээр үед Нурмагомедов Макгрегорыг боолтоор буулган авч, ялалт байгуулсан ч тэмцээний дараа үймээн самуун дэгдээсний улмаас шагналаа авч чадаагүй байгаа юм. Мөн түүнийг шийтгэх тухай асуудал ч яригдаж байна.

e967b8_putin_khabib_x974 В. Путин Нурмагомедовыг хатуу шийтгэхгүй байхыг ааваас нь гуйжээ

Эх сурвалж: Russia Today

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

6 Сэтгэгдэлтэй

  1. бидэнтэй адил алдааг нь бүр дордуулж муучлах буруушаах хуваагдах зүйл аугаа ард түмэнд алга Бүгд л баярласан.

  2. nate diaz ni conoriig tuveggui booj yalj baisan. khabib neleen zovj baij yalsan. tegeheer nate diaziig sain beldvel khabib nurmagomedov diazd yalagdahaar hemjeend baina. barilaanaar nate ni khabibaas havigui iluu aj.

  3. Путин зөв. Аав нь хүүгий минь яах бол гэж санаа зовж байсан байх. Одоо хүү нь айх юмгүй болов. Аав нь ч амарав. Бүх тамирчид ер нь тэгээд орос хүн өмгөөлөгчтэй юм гэж ойлгох шиг болов.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close