Өнгөрсөн сарын сүүлчээр Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол болж өнгөрсөн. 2017 оны аравдугаар сарын 26-нд Тоттори хотод өөрөөсөө зиндаа доогуур, нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг гэмтээсэн хэрэгт холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэрийг өнгөрөгч оны 11-р сард гаргаж байсан тэрээр шүүхэд дуудагдаж болзошгүй хэмээн Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дурдаж эхэлжээ.

Таканоива А.Баасандорж түүнээс хоёр сарын өмнө сэтгэл санааны болон эмнэлгийн зардал, мөн хоёр башё өнжсөн зэрэг шалтгаануудыг үндэслэн мөнгө нэхэмжилсэн гэх бөгөөд шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд шүүхэд өгөх тухай дурдсан байна. Харүмафүжи Д.Бямбадорж хэлэхдээ “Таканоиваг гэмтээсэндээ ёкозунагийн хувьд хариуцлага хүлээж, зодог тайлж байгаагаа зарлаж байна.

Японы ард түмэн, Японы сүмо бөхийн холбоо, намайг дэмждэг бүх хүмүүсийн өмнө уучлал гуйж байна” хэмээсэн байдаг бөгөөд Таканоива А.Баасандоржид түүний энэхүү үйлдэл хангалттай санагдахгүй байгаа бололтой.

By updown

One thought on “Харүмафүжи Д.Бямбадоржийг Таканоива А.Баасандорж шүүхэд өгч магадгүй”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн