Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

2018-10-04 10:161min0
AGAAR

Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Булганы хойд хэсэг, маргааш өдөр Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Булганы зүүн, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгаар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 10 дугаар сарын 03-ны 20 цагаас 10 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ:

Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, сэрүүсч өдөртөө 8-10 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, сэрүүсч өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:

Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй