Хүмүүс бид хүүхэд эцэг, эхийнхээ генийг хоёуланг нь авч төрдөг хэмээн боддог. Энэ нь ч шинжлэх ухаанаар аль хэдийнэ батлагдсан зүйл. Тиймээс ч “Энэний аав нь толгой сайтай учраас хүүхэд нь яг дуурайж л дээ” гэхчлэн ярьцгаадаг шүү дээ. Гэвч хамгийн сүүлийн үеийн судалгаагаар таны хүүхэд өөрийн оюун ухааны чадамжийг ааваасаа биш, харин ээжээсээ өвлөж төрдөг болохыг баталжээ.

Судалгааг хийсэн эрдэмтэд яагаад заавал ээжээсээ вэ гэдэг асуултанд дараахь байдлаар хариулж байна. Хүнд Х хромсом гэж бий. Энэ хромсомын тусламжтайгаар таны генд агуулагдаж буй олон зүйлс, тухайлбал үсний өнгө, царай төрх, янз бүрийн өвчин зэрэг хүүхдэд тань удамшиж очдог.

Тэгвэл энэ Х хромсос эмэгтэй хүнд хоёр, харин эрэгтэй хүнд ганцхан байдаг. Чухам энэ шалтггааны улмаас таны хүүхдийн оюун ухааны чадамж аавынхаа биш, харин ээжийнхээ талыг дагаж удамшдаг аж. Эрдэмтэд “жижгэрсэн ген”, “ялгарсан ген” гэхчлэн нэрлэдэг цөөн тооны тусдаа ген хүний биед байдаг бөгөөд энэ ген эмэгтэй хүний биед эрэгтэй хүнийхээс арай илүү олон тоогоор хадгалагддаг.

Тэгвэл ээжид агуулагддаг эдгээр “жижгэрсэн ген” нь өөрийн оюуны чадамжийг хүүхэддээ удамшуулахад голлох нөлөөг үзүүлдэг гэнэ. Шинжлэх ухаанд шинэ нээлт гэж хэлж болох уг судалгааг хийхийн тулд эрдэмтэд хүний биетэй хамгийн төстэй тогтолцоотой амьтан болох хулгана дээр туршилт хийжээ. Ингэхдээ эмэгчин хулгануудыг эр хулгануудтай эвцэлдүүлэн үр тогтоож, улмаар ажиглалт хийх аргыг хэрэглэсэн аж.

Үр дүнд нь эхийнхээ генийг өвлөн авч төрсөн бяцхан хулганууд том тархитай мөртлөө жижиг биетэй төрсөн бол эцгийнхээ генийг хүлээж авч төрсөн хулганууд том биетэй атлаа жижигхэн тархитай төрсөн байна. Мөн уг судалгааг хийсэн эрдэмтэд тухайн хүүхдийн арьсны өнгө, ирээдүйд эзэмших боловсрол, нийгэмд ямар байр суурь эзэлсэн хүн болох зэрэг хүчин зүйлүүд нь оюуны чадамжийн нэгэн адил эцгийнхээ биш, харин эхийнхээ талыг дагаж удамшдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Эх сурвалж: Lessonslearnedlife 

By updown

4 thoughts on “Хүүхэд оюуны чадамжаа ааваасаа биш, ээжээсээ өвөлдөг”
  1. ЭНЭ БОЛ ЁСТОЙ ХУДЛАА ШҮҮ, ААВ, ЭЭЖИЙНХЭЭ АЛЬ АЛИНЫГ НЬ ӨВЛӨЖ АВНА, ЗАРИМ НЬ ААВЫНХАА, ЗАРИМ НЬ ЭЭЖИЙНХЭЭ ӨВЛӨЖ АВНА.

  2. Shaaj bolno gehdee ingej suga shaaj bolohgui baihaa. Tenegduu huuhnuudees tolgoi saitai huuhed zunduu garsan baidag. Teheer ingej bult shaahaa bolichih.

  3. битгий шаа. аль алинаас л авдаг юм. аав ээжийгээ дуйраахгүй тэгээд авдар сав дуурайх юмуу. хэнээс нь их бага өгөхөө харин бурхан л мэдэж хуваарлидаг юм

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн