Олны анхаарлаас холдож нам гүмхэн байсан ч өнөөдрийг хүртэл эв эеээ олоогүй талцсаар байгаа бөхчүүдийн маргаанаас болж намрын нээлтийн барилдаан хойшлогджээ. Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн сарын 29-30-нд товлосон байв. Гэвч уржигдар “Гацуурт”-ын Л.Чинбатын талынхан буюу Х.Баянмөнх аварга залуусын хамт бөхийн өргөөнд багаггүй үймээн дэгдээжээ. Тиймээс цагдаагийн байгуулла тус өргөөг тодорхойгүй хугацаанд хамгаалалтад авсан аж.
Улмаар Б.Бат-Эрдэнэ тэргүүнтэй МҮБХ-ныхон нээлтийн барилдааныг хойшлуулж, энэ сарын 6-нд “Алдар” спорт хороонд зохион байгуулахаар товлоод байна. МҮБХ-г тойрсон маргаанд хэдхэн бөх оролцож буй юм.
3 comments
Энэ муухай зүйл Баянмөнх үхэж байж л арилна шүү дээ
ene box nertei malnuudyg uzexee bolichixooch manaixaan tegj baij l ed orlogogui bolood irexeeree barildaxaa bolij Mongol box jinxene utgaaraa tsevershine
баянмөнх гуай яасан их шуналтай хүн бэ бас тэр хүргэн нь байсан Сүхбат 2 одоо ямар муухай жишгийг бөхөд үлдээж байнаа хүн өтлөхдөө бас жудагтай өтлөх хэрэгтэй дээ