Дорнод аймагт гурван хүүхдийн хамтаар айлын хашаанд, эвдэрхий машин дотор амьдарч байсан Гантуяа хэмээх эмэгтэйг гэртэй болгожээ. Сайхан сэтгэлийн үүднээс нэгдсэн иргэд хамтран ийнхүү тусалж дэмжсэн байна.
Эмэгтэйн нөхөр Хэнтий аймгийн хорих ангид ял эдэлж буй бөгөөд 1,2 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Гантуяа Дорнод аймагт харьяалалгүй учир таних хүн, хамаатан садан байхгүйн улмаас айлын хашаанд ийн толгой хоргодож байсан бөгөөд түүнд зориулсан хандивын аян өрнөж хэдхэн хоногийн дотор иж бүрэн тавилгатай дулаан гэртэй болгож чадсан байна.
Гантуяагийн охид 2,4 болон 10 настай бөгөөд тэднийг сургууль, цэцэрлэгт оруулах талаар ярилцаж буй аж. Яг одоогийн байдлаар гэр барих ажил эхлээд буй бөгөөд охидыг аавыг нь иртэл дулаан гэр, идэх хоолтой байлгахаар төлөвлөжээ.
1 comment
mongolchuud xaa saigui iimerhuu yaduu amidrah yumaa