“Ювентус” багийн хөлбөмбөгчин Криштиану Роналду 2009 оны есдүгээр сарын 28-нд Кэтрин Майорга хэмээх бүсгүйг хүчиндсэн гэх хэрэгт буруутгажээ.

Кэтрин Майоргаг  Лас Вегас хотод хүчиндсэн гэх мэдээллийг хөлбөмбөгчин залуу няцааж, асуудлыг нэг мөр мухарлах үүднээс хувийн мөрдөгч хөлсөлсөн байна. Мөрдөгч нь Майоргагийн алхам бүрийг хянаж, хувийн амьдралд нь өрнөж буй үйл явдлыг тангах гэнэ. Майоргагийн ярьснаар уг үйл явдлын дараа хөлбөмбөгчин 375 мянган доллар өгсөн тул  хэрэг явдлыг урт хугацааны турш нууцалж ирсэн хэмээжээ.

Барууны сэтгүүлчид уйгагүй эрэн сурвалжилсны дүнд Майорга хэмээх бүсгүйн зургийг олж авсан төдийгүй Роналдутай хамт бааранд наргиж байх үеийн фотог хүртэл илрүүлжээ.

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн