Яг одоо Тагнуулын ерөнхий газраас баруун дөрвөн замд байрлалтай “Голомт” хотхонд ажиллагаа явуулж байна. Чухам ямар асуудлаар хэнийг ШАЛГАЖ буй нь одоогоор тодорхойгүй байна. Тагнуулын ерөнхий газрынхан тус байрны С блок руу ороод нэг цаг болж буй юм. Албан бус мэдээллээр ЦЕГ-т удирдах албан тушаал хашиж байсан этгээдийн 1.3 сая долларын авлигын байж болзошгүй хэрэгтэй холбогдуулан энэхүү ажиллагааг явуулж байгаа аж. Энэ мөнгийг авлига өгөх гэж байсан хятадуудыг баривчлахаар ийнхүү тусгай хүчнийхэн ирээд байгаа гэнэ. Хэдийгээр уг хэргийг АТГ-аас шалгаж байгаа ч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, улстөрчидтэй холбогдсон томоохон хэрэг учраас ийнхүү ТЕГ-аас оролцож байгаа ажээ.