Өнөөдөр “Улсаа аваръя” ард түмний хөдөлгөөнөөс ТББ-уудтай хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ үеэр оюутолгойн 51 хувийг ард түмэндээ эзэмшүүлэх нээлттэй сонсгол хийх асуудлаар энэ сарын 05-нд жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдэв.
Хурлын үеэр “Улсаа аваръя” ард түмний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр “Энэ баасан гарагт төрийн ордны баруун талд бүх нам, иргэд болон ТББ-уудтай хамтран өглөө 09:00 цагаас жагсаал хийнэ. Бидний зүгээс эрх баригчид Монгол улсын үндсэн хуульд заасны дагуу Монголын ард түмэн оюутолгойн болон бусан ашигт малтмал уул уурхай олдвороос 51 хувиас дээш хувийг эзэмших эрхтэй гэсэн хуулийн заалтыг биелүүлэхгүй бол УИХ тарахыг шаардаж байгаа юм. Мөн Их хурал дээр үндэсний хөдөлгөөний зүгээс 10 иргэний нийгмийн мэргэжлийн холбооны тэргүүн орж сонсгол үйлдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм” гэв.
Оюутолгойн гэрээ өөрөө эрхзүйн чадамжгүй, хуулийн зөрчилтэй гэрээ болсон гэдгийг ард түмэн мэдэх болсон. Энэ асуудлаар Босоо Хөх Монгол ТББ-уудын тэргүүн н.Энхбат “Монгол улсын төрийг барьж байгаа хүмүүсийн хүмүүсийн 90 хувь нь луйварчин. Монгол улс ганцхан үндсэн хуулинд захирагддаг. Бусад шинэ шинэ хуулийг луйварчид зохиож гаргадаг. Өөрөөр хэлбэл манайд төрийн алба хашиж байгаа хэсэг хүмүүст хууль үйлчилдэггүй. Харин ард түмэнд тэдний зохиосон хууль үйлчилдэг. Иймээс Монголыг системийн хямралд оруулсан хонины арьс нөмөрсөн чононуудын үнэнг илчлэх цаг болсон.” гэв.