Азербайжаны Баку хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнөөдрийн онцлох барилдаануудын тоонд Олимпын аварга Н.Түвшинбаярын барилдаан багтаж байсан бөгөөд харамсалтай нь тэрбээр тэмцээний гурав дахь барилдаандаа хожигдол хүлээжээ.

Гуравдугаар тойргийн барилдаанд түүнийг ялсан Рио-2016 олимпийн аварга, 2014 оны Дэлхийн аварга, 2011, 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт, Чехийн нэрт бөх Лукас Крпалек барилдааны дараа аваргад мэхийн ёслон хүндлэл үзүүлсэн байна. Тив дэлхийд нэрээ дуурсгасан жүдоч Н.Түвшинбаярт өрсөлдөгч бөхчүүд нь хүндэтгэл үзүүлсэн тохиолдол нэгээр дуусахгүй.

Үүнээс өмнө дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадам БНСУ-ын Инчён хотноо зохиогдоход жинд нь зодоглосон тамирчид түүнд халуун дулаанаар хүндэтгэл үзүүлж, мэхийн ёсолж, алтан медалийн баярыг нь хуваалцсан агшин ч сэтгэлд дотно санагдах дурсамж болж үлджээ. Жүдо бол хүндлэл юм. Тэр тусмаа дэлхийн энэ цаг үеийн хүчтэнүүд Монголын бөх, олимпийн аварга Н.Түвшинбаярт онцгой сэтгэгдэл төрүүлэхээр хүндэтгэлтэй ханддагийг эдгээр зургаас харж болох юм.

By updown

7 thoughts on “Н.Түвшинбаярт Чехийн нэрт бөх, олимпын аварга Лукас Крпалек хүндэтгэл үзүүллээ”
  1. Ганц Түвшинбаярт биш шүү дээ. Ер нь олимпийн аврага хүн жинд нь барилдахад хүндэтгэл үзүүлдэг олон улсын уламжлал бий. Манайд ч аврага хүн барилдахад дээдэлдэг ёс бий.

  2. хэцүү ч юмаа даа. Манайхан өөрсөд шигээ зусар зан гаргаж байна гэж бодох юм. Спортын алтан дүрэм нь ийм байх.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн