Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Тендерээс долоон тэрбум 89 сая төгрөг завшжээ – updown.mn

Тендерээс долоон тэрбум 89 сая төгрөг завшжээ

Азийн хөгжлийн банкны зээлээр Баянхошуу дэд төвийн дэд бүтцийг сайжруулах ажлын авто зам барих, дулааны шугам татах ажлын тендерийг 2018 оны есдүгээр сарын 15-ны өдөр зарлажээ. Тендерт 6.2 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлтэй дотоодын нэг компанитай 9 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлт ирүүлсэн БНХАУ-ын “Людвиг Прайффер”, Прайффер Лэйпзингийн хамтарсан түншлэл өрсөлдсөн байна.

Хачирхалтай нь өндөр үнээр хийж гуйцэтгэнэ гэсэн Хятадын хамтарсан түншлэл тендерт ялж, хямд үнээр чанартай гүйцэтгэх санал өгсөн дотоодын компани ялагдсан байх юм. Өөрөөр хэлбэл, тендерт 2.8 сая ам.долларын илүү өртгөөр ажиллана гэсэн Хятадын компани ялжээ. Буцаан төлөх нөхцөлтэй зээлийн мөнгөнд тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүд тоомжиргүйхэн хандаж байгааг эндээс харж болох юм.

Хамгийн гол нь зарласан тендерийн мөнгө, ажилчдын цалин, хуутэйгээ татвар төлөгчдийн халааснаас гарна. Д.Авирмэд ба түүний нөхдийн будилуулсан 2.8 сая ам доллар буюу долоон тэрбум наян есөн сая төгрөгийн тендерийн асуудлыг Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагууд шалгана гэдэгт итгэлтэй байна.

Цаашлаад 150 хүүхдийн хүчин чадалтай нэг цэцэрлэгийг нэг тэрбум таван зуун сая төгрөгөөр барьдаг гээд бодохоор таван цэцэрлэг элбэг барих мөнгө юм. Ерөнхий сайд ажилдаа хариуцлагагүй хандсан, авлига албан тушаалын хэрэгт нэр нь холбогдсон бол ажлаа өгөхөд бэлэн бай гэдгийг хатуу сануулсан. Бага өртгөөр чанартай хийх дотоодын компани байсаар атал долоон тэрбумын илүү өртөгтэйгөөр Хятадын компани сонгох ямар шалтгаан байв. Энэ мэт луйврыг яаралтай зогсоохгүй бол төрийн төмөр нударга бий гэгчийг тэдэнд сануулахад илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

2 thoughts on “Тендерээс долоон тэрбум 89 сая төгрөг завшжээ

  1. монголхүү 2018-09-26 11:37 at 11:37

    иймэрхүү төрийн нэр барисан луйварчдыг шууд халах хэрэгтэй..хужаа нарын талд хууль бус шийдвэр гаргасан байна ш дээ..

    Хариулах
  2. Нэргүй 2018-09-26 19:01 at 19:01

    ханаж цадахыг мэдэхгүй бирд болсон бузрын өлөн нүдэлсан юмнуудыг тэр завшсан мөнгө нь хоолойд нь тээглээсэй.. .бүр хэлэх муу үг олдохгүй нь.юү ч байсан зөвхөн илүү харж билүү долоох гэж өлөнтөхөөс өөр юүүү ч мэдэхгүй,бодохгүй яаж ингэж амьдардаг байнаа

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн