Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Монголын баячуудын “баяжсан” гурван арга зам – updown.mn

Монголын баячуудын “баяжсан” гурван арга зам

“Монголын баячуудын буянд Монголын ард түмэн архи уудаггүй боллоо, ядуурлаас гарлаа. Өндөр цалинтай ажилтай боллоо. Монгол улс бүрэн бүтнээр авч үлдлээ. Энэ хүмүүс маань татвараа улсад үнэн зөвөөр төлдөг байсны буяанд өнчин болоод өвгөд дээдсүүд маань үргэлж халамж хайраар бялхадаг боллоо. Энэ хүмүүсийн буянд Монгол дэлхийн шилдэг байгальтай орон болсон” гэсэн нэгэн хүний бичсэн ёжлолыг уншаад үнэхээр харамслаа.

Монголын баян гэж байгаа хүмүүсийн онцлог бол ерөөсөө нэгдүгээрт баялаг бүтээдэггүй, хоёрдугаарт эх оронч биш. Ингэж хэлэхээр мэдээж олон хүн эсэргүүцлээ илэрхийлж, “чамаас ч илүү баялаг бүтээж байгаа” гэж ирээд л баахан юм ярих нь тодорхой. Архи, пиво, талх, гурил энэ бол манай баячуудын гол бизнес бөгөөд мөн уул уурхай. Шинээр техник, технологи ганцыг ч бүтээгээгүй. Мэдлэг шаардсан ганц ч технологийг манай баячууд бүтээсэнгүй. Хятад компьютрийн нүүрэн дээр “Могул” гэж биччихээд л компьютер бүтээчихлээ гэх нь нэг бол тэд тэнэг эсвэл монголчуудыг тэнэг гэж доромжилж буй хэрэг.

Үнэнийг хэлэхэд манай баячууд бол капиталист биш харин феодалууд. Тэд морио уралдуулж, бөхөө барилдуулж, айргаа ууж, авгайн хүүхэн эргүүлж, хөөрөг, машинаараа зиндаархацгаана.

Өнөөдрийн Монголын толгой баячууд гэж байгаа хүмүүсийн “баяжсан” гурван зам байна.

Үүнд:

Нэгдүгээрт: Социализмын өмчийг хувьчлах нэрээр хулгайлж, луйвардаж өөрийн болгож хөрөнгөжсөн.

Хоёрдугаарт: Монголын уул уурхайн хамгийн нөөц ихтэй ордуудыг төрийн байгууллагынхантай хуйвалдан эзэмшин баяжсан.

Гуравдугаарт: Ард түмний татварын хөрөнгийг хулгайлж идсэн. Үүнд тендер хамаарна.

Манай баячуудыг тэрбумтнууд гэхээс илүүтэйгээр “Хууль бусаар хөрөнгөжсөн” хүмүүс гэж доогуур тодорхойлж болно. Эсвэл олон улсын нэр томьёогоор шууд “олигархиуд” хэмээн нэрлэчихэж болно.

Баян гэгч хүмүүсийн намтраас эдгээрийг амархан олж болно. Үүний судлаж, гаргах цаг нь болжээ. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэн ч үүнийг гаргахыг хүссэнгүй. Социализмын өмч хувьчлалыг устгасан үйл ажиллагаа бол товчхондоо ил цагаан дээрэм байсан гэдгийг олон хүн хэлдэг. Хуйвалдаад, хуураад л бүгдийг устгасан. Мэдээж баячууд төрд байгаа учраас энэ хэргүүд дарагдсаар л байх шинжтэй. Гэхдээ зоригтойгоор гаргаж тавих хэрэгтэй.

Өнөөдөр өөрсдийгөө хууль ёсны болгож харагдуулах гэж хичээцгээж байна. Цаашдаа монголын “баячууд”-ын тоо нэмэгдэх хандлагатай бөгөөд энэ уул уурхайтай шууд холбоотой юм.

Өнөөдөр монгол орон цөөн хэдэн олигархиудын гарт бүрэн ороод байна. Ардчилал, эрх чөлөө, шударга ёс гэсэн бол бүгд заль мэх. Мөнгөтэй хүмүүст ардчилал, эрх чөлөө, шударга ёс хэрэггүй. Харин тэдэнд гай болно.

Эх сурвалж: Enkhbayar Debbie Mishigdorj

updown.mn

Мэдээний админ

Learn More →

9 thoughts on “Монголын баячуудын “баяжсан” гурван арга зам

  1. Нэргүй 2018-09-24 10:53 at 10:53

    маш зөв зүйтэй байдлыг гаргаж тавьсан байна эдгээр баяжигсад төрд байгаа энэ цагт төрд үнэнч шударга улс төрч гарч чадахгүй бололтой улс оронч хөгжихгүй утаанд хордсоор түгжрээнд бухимдсаар ядуурсаар байгаад………..

    Хариулах
  2. Нэргүй 2018-09-24 15:24 at 15:24

    Яг үнэнийг хэлжээ. Манай баячууд бол капиталист биш харин феодалууд.

    Хариулах
  3. chimgee 2018-09-25 02:40 at 02:40

    Mash zov hellee de hoorhii

    Хариулах
  4. zochin 2018-09-25 08:53 at 08:53

    Odoo turd bga hvmvvsig muulahaasaa ilvv ene togtoltsoog uurchiluh saijruulah asuudlig yariwal ilvv zohimjtoi. Ternees bish 1000 sn hvn blaa geed mon l adil darga bolood l idej uuna. Uusna. Ene shvvmjleed bga nuhdvvd ch uursdud n bolomj oldoh yum bol idejil orhino. Yalgaagvi. uul n togtoltsoogoo saijruulahad neeh olon yum hereggvishdee. Heden doriwtoi alham hichihed l bolood yawchina. 1-t hih yostoi zvil bol UIH-aas said tomildoggvi bolgoh. Eronhi saidaas busad saidig. Tegej chadwal ashig sonirhlin zurchlig bgasgaj chadna. 2. Namin hatuu gishvvnchlelig bhgvi bolgoh. Zowhon demjigchid l bn. 3. Tsagdaa, shvvh, prokkuror, ATG- zereg huuli sahiluulah bguulguudin togtoltsoo shinchilj saijruulah /Hynaltin togtoltsoo/. Ingej chadwal bid ehni eeljind suuria mash zow tawij, awligach8 offshorchin bgasgaj humij, shudarga esig togtoon ulsinhaa hugjlig hurdasgaj chadna gej bodoj bn.

    Хариулах
  5. амрү. 2018-10-03 17:02 at 17:02

    Үнэн шүү. Гадагшаа их зөөсөн. Үр хүүхдүүд нь гадаадад жаргаж байгаа.

    Хариулах
  6. зочин 2018-10-03 17:17 at 17:17

    Нам нэртэй луйварчдын бүлэглэл байгуулж Иргэдийн төлөлөлийн хурлын шийдвэр нэрээр хэргээс мултарч газар зарж баяжсан гайхалууд 3 тэрбум төг хөрөнгөтэй бас ыолоогүй бүлэглэлээ батлагаажуулах зорилгоор 60 тэрбумын орлого сэтгэнэ. Ингэж хамтын хөдөлмөр итгэлийг ашигладаг хэсэг одоо ч байна.

    Хариулах
  7. Нэргүй 2018-10-03 17:53 at 17:53

    Ядаж хулгай авилгал монголынхоо газар нутаг ашигт малтмалаар баяжсын бол буян хийж гадны тэрбумтнууд шиг том том буянг хэрэгтэй үед нь зарцуулахад яанаа. Өв залгамжлах олигтоыхон олрн хүүхэдтэй ч юм шиг, тэдгээр нь мэдлэг боловсрол толгоытой ч юм шиг хэндээ өгнө яана гэж шуналтаж бдг бнаа. Хулгайч рекет авилгач баяжигсдаар дүүрсэн улс орон хөгждөггүй л бхгүй юу. Техник машин гар утас нтр үйлдьэрлэж толгойгоо жоохон ч болов ажиллуулж үйлдвэр длэл хөгжүүлэх хэрэгтэй

    Хариулах
  8. Нэргүй 2018-10-03 17:57 at 17:57

    Уул нь 20 гаруйхан жил өнгөрч бна даа. Эрт холдоогүй дээр нь үүр уурхайг нь ухаад цэгцэлчих юмсан

    Хариулах
  9. yaduu irgen Dondog 2018-10-04 02:16 at 02:16

    Yasan zorigtoi bichij bainaa.Bi yag ingej bodoj kharamsdag.Ajlaas khalaad talkhgui bolno geed aigaad l.
    Bi khuurch mekhlej chaddaggui muu amytan,
    chamd ikh bayarlalaa.

    Хариулах

амрү.-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн