Ц.Элбэгдоржийн алдагдсан тэмдэглэлийн дэвтрийн нууцийг дэлгэнэ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн 1989 оны Ардчилсан хувьсгалыг удирдсан үеэсээ эхлэн хөтөлсөн өдрийн тэмдэглэлүүдийг тун удахгүй дэлгэх аж. Тэрбээр түүхэн бодит үнэнүүдийг  хадгалсан хар дэвтрүүдээ алдчихаад байгааг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцох үедээ хэлж байсан. Азтай нь  Ц.Элбэгдорж энэ дэвтэрүүдээ олсон нь монголчууд ардчилсан хувьсгалын түүхэн бодит үнэнийг өөр өнцгөөр харах боломж олгоод байна.

Тэртээх 29 жилийн өмнө Монголын нийгэмд улс төрийн ямар үйл явц өрнөж, нийгмийг огт өөр нийгмээр солих түүхэн хувьсгал хэрхэн өрнөсөн, түүнд хүмүүс хэрхэн оролцсон, тэдний үйл хөдлөл, үг хэл, байр суурь, эр зориг ямар байсныг түүний тэмдэглэлийн дэвтэрээс унших боломжтой.  Төв талбай дээр анх удаа 100 мянга гаруй хүн цугласан дуулиант жагсаалууд, анхны өлсгөлөн, тэр үеийн эрх баригчид болох Улс төрийн товчоо хэрхэн огцорсон… гэхчлэн өөр олон сонирхолтой мэдээлэл, түүхэн бодит үнэнүүд ч бий. Элбэгээгийн дэвтэрт үлдсэн эдгээр гар бичмэлүүдийг “Өдрийн сонин” албан ёсны эрхтэйгээр нийтлэх аж.

One thought on “Ц.Элбэгдоржийн алдагдсан тэмдэглэлийн дэвтрийн нууцийг дэлгэнэ

  1. Нэргүй 2018-09-25 18:54 at 18:54

    Шоу хошгируулах л гэж байх шив дээ

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн