Вьетнам улсын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсчээ

Вьетнам улсын Ерөнхийлөгч Чан Дай Куанг өвчний улмаас таалал төгссөн тухай Франс-Пресс агентлаг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг иш татан уламжиллаа.

Тэрбээр орон нутгийн цагаар 10 цаг 05 минутад Ханой хотын Төв эмнэлэгт нас нөгчсөн гэж Вьетнамын “VNA” агентлаг мэдээлсэн байна. Чан Дай Куанг 1956 оны аравдугаар сарын 12-нд Вьетнамын хойд нутгийн Ниньбин мужид мэндэлжээ. Тэрээр Вьетнамын Дотоод хэргийн яамнаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Олон нийтийн аюулгүй байдлын яаманд ажиллаж байгаад, улмаар тус яамны сайдын албанд томилогдсон байна. Чан Дай Куанг 2016 онд Вьетнамын Ерөнхийлөгч болжээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.