Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн гэр бүлийнхэндээ агсам тавьж улмаар амиа хорлохыг завдсан иргэний амийг аварчээ. Тус дүүргийн нутаг дэвсгэр, Дээд салхитын гудамжинд оршин суух айлд төрсөн дүү нь агсам тавин, амгалан тайван байдлыг нь алдагдуулаад байгаа тухай дуудлага цагдаагийнханд ирсэн байна. Дуудлагын дагуу нөхцөл байдалтай танилцахаар очиход архиныхаа ааганд багтаж ядсан эр зугтаасан байжээ. Тус хэлтсийн машинт эргүүлийнхэн гэрийнх нь ойр орчмыг шалгаж байтал модон дунд уг этгээд амиа хорлохоор оролдож байсныг болиулж саатуулах байранд хүргэсэн аж.