Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 21 дүгээр талбайн ус ашиглалт, тус талбайгаас Баянхошуу боомт хүртэлх тээвэрлэлт, 19 дүгээр талбайгаас Бичигт боомт руу Дорнод аймгийн нутгаар тээвэрлэлт хийх үйл ажиллагааг өчигдрөөс эхлэн зогсоожээ.

Одоогоос жил гаруйн өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар, Дорно аймаг, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК хооронд гурван талд санамж бичиг байгуулсан  ч тус компани санамж бичигт тусгагдсан ажлуудыг хийлгүй өнөөг хүрсэн байна.Тиймээс  гүний усыг ашиглалтын төлөвллөгөөнөөс хэтрүүлэн хэрэглэсэн, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйн улмаас хор хохирол учруулсан зэргийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.

\

By updown

2 thoughts on ““Петрочайна Дачин Тамсаг” компанийн тээвэрлэлтийг зогсоожээ”
  1. Бидэнд байгаа ганц ногүй олборлолт шүү дээ. Ингээд байхаар хөрөнгө оруулалт л биднээс зугтах байх.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн