“Петрочайна Дачин Тамсаг” компанийн тээвэрлэлтийг зогсоожээ

2018-09-21 12:421min2
nba

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 21 дүгээр талбайн ус ашиглалт, тус талбайгаас Баянхошуу боомт хүртэлх тээвэрлэлт, 19 дүгээр талбайгаас Бичигт боомт руу Дорнод аймгийн нутгаар тээвэрлэлт хийх үйл ажиллагааг өчигдрөөс эхлэн зогсоожээ.

Одоогоос жил гаруйн өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар, Дорно аймаг, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК хооронд гурван талд санамж бичиг байгуулсан  ч тус компани санамж бичигт тусгагдсан ажлуудыг хийлгүй өнөөг хүрсэн байна.Тиймээс  гүний усыг ашиглалтын төлөвллөгөөнөөс хэтрүүлэн хэрэглэсэн, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйн улмаас хор хохирол учруулсан зэргийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.

\

2 сэтгэгдэлтэй

  • zochin

    2018-09-21 14:27 at 14:27

    Ochirbat erenhkiilegchiin deelee tosoldog, okhin , hkurgen ni ajilladag gedeg men uu

    Хариулах

  • Зочин

    2018-09-21 15:40 at 15:40

    Бидэнд байгаа ганц ногүй олборлолт шүү дээ. Ингээд байхаар хөрөнгө оруулалт л биднээс зугтах байх.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй