Жүдогийн ”Сахиусан тэнгэр” Дарья Билодид гэж хэн бэ?

Өчигдөр Жүдо бөхийн ДАШТ Азербайжаны Баку хотноо эхэлсэн билээ. Тэмцээн эхлээд ердөө нэгхэн хонож буй ч дуулиан шуугианаар дүүрэн үргэлжилж байна. Спорт сонирхогчдын анхааралд хамгийн ихээр өртөөд буй 17 хон настай Украйны тамирчин Дарья Билдодид ур чадвар болон гоо үзэсгэлэнгээрээ шуугиулах болжээ.

42219610_2076237585754751_7325670277902237696_n Жүдогийн ”Сахиусан тэнгэр” Дарья Билодид гэж хэн бэ?

Түүний аав болон ээж хоёул жүдоч бөгөөд тэрбээр багаасаа эргэлт буцалтгүй жүдод дурлан уйгагүй хөдөлмөрлөсөөр 17 хон насандаа хамгийн ажилттай яваа жүдочдийн жагсаалтыг тэргүүлж явна. Тиймдээ ч “Ялагдашгүй” хэмээх хочны эзэн болоод буй тэрбээр Өсвөр үе, залуучуудын ангиллын тэмцээнд дийлдээгүй түүнийг “акул”-уудтай хэрхэн барилдахыг олон хүн сонирхон, чих тавин хүлээж байв.

Зарим бөх багадаа онцгойрсон ч насанд хүрээд амжилт нь саардаг ч Украин охин тэгсэнгүй. Түүний өрсөлдсөн насанд хүрэгчдийн ангиллын анхны тэмцээн нь Европын цомын аварга байлаа. Тэмцээнд торолгүй түрүүлэн, дараа нь Европын аварга болж, олны итгэлийг амжилтаар хариулав.

Өнгөрсөн жил Нидерландад болсон Гранприд түрүүлсэн Дарья Хөх хотод хүрэл медаль хүртэхдээ Италийн Ф.Миланид ялагдсан бол, ДАШТ-д зодоглохдоо гуравдугаар тойрогт олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэгт ялагдсан байна. Насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлснээсээ хойш буюу өнгөрсөн жилийн хугацаанд хоёрхон удаа ялагдсан нь энэ юм.

Сайн барилдахаас гадна гойд үзэсгэлэнтэй учир түүнийг спортоос өөр салбарыхан ч тун их сонирхдог.

20398459_107675566574012_4107257116127920128_n Жүдогийн ”Сахиусан тэнгэр” Дарья Билодид гэж хэн бэ?

20180223_grand_slam_duesseldorf_km_daria_bilodid_ukr_5 Жүдогийн ”Сахиусан тэнгэр” Дарья Билодид гэж хэн бэ?

orig_342444 Жүдогийн ”Сахиусан тэнгэр” Дарья Билодид гэж хэн бэ?

9-9 Жүдогийн ”Сахиусан тэнгэр” Дарья Билодид гэж хэн бэ?

18c0e2ea7bc7acb7e9c07af918ebee03 Жүдогийн ”Сахиусан тэнгэр” Дарья Билодид гэж хэн бэ?

maxresdefault-1 Жүдогийн ”Сахиусан тэнгэр” Дарья Билодид гэж хэн бэ?

 

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.