Өчигдөр Жүдо бөхийн ДАШТ Азербайжаны Баку хотноо эхэлсэн билээ. Тэмцээн эхлээд ердөө нэгхэн хонож буй ч дуулиан шуугианаар дүүрэн үргэлжилж байна. Спорт сонирхогчдын анхааралд хамгийн ихээр өртөөд буй 17 хон настай Украйны тамирчин Дарья Билдодид ур чадвар болон гоо үзэсгэлэнгээрээ шуугиулах болжээ.

Түүний аав болон ээж хоёул жүдоч бөгөөд тэрбээр багаасаа эргэлт буцалтгүй жүдод дурлан уйгагүй хөдөлмөрлөсөөр 17 хон насандаа хамгийн ажилттай яваа жүдочдийн жагсаалтыг тэргүүлж явна. Тиймдээ ч “Ялагдашгүй” хэмээх хочны эзэн болоод буй тэрбээр Өсвөр үе, залуучуудын ангиллын тэмцээнд дийлдээгүй түүнийг “акул”-уудтай хэрхэн барилдахыг олон хүн сонирхон, чих тавин хүлээж байв.

Зарим бөх багадаа онцгойрсон ч насанд хүрээд амжилт нь саардаг ч Украин охин тэгсэнгүй. Түүний өрсөлдсөн насанд хүрэгчдийн ангиллын анхны тэмцээн нь Европын цомын аварга байлаа. Тэмцээнд торолгүй түрүүлэн, дараа нь Европын аварга болж, олны итгэлийг амжилтаар хариулав.

Өнгөрсөн жил Нидерландад болсон Гранприд түрүүлсэн Дарья Хөх хотод хүрэл медаль хүртэхдээ Италийн Ф.Миланид ялагдсан бол, ДАШТ-д зодоглохдоо гуравдугаар тойрогт олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэгт ялагдсан байна. Насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлснээсээ хойш буюу өнгөрсөн жилийн хугацаанд хоёрхон удаа ялагдсан нь энэ юм.

Сайн барилдахаас гадна гойд үзэсгэлэнтэй учир түүнийг спортоос өөр салбарыхан ч тун их сонирхдог.

 

By updown

One thought on “Жүдогийн ”Сахиусан тэнгэр” Дарья Билодид гэж хэн бэ?”
  1. БЕЛОДЕД
    гадаад нэр, үгийг зөв бичиж сураач, нягтланг судалж үзэж байгаач

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн