Авто тээврийн осол гарч зургаан хүн амиа алджээ

2018-09-20 12:281min2
osol

Нийслэлийн Налайх дүүрэгт авто тээврийн том осол гарч, зургаан хүн амиа алджээ. Тус дүүргийн 5 дугаар хороо, “СКАЙ ТРЕДС” нисэх онгоцны буудлын эсрэг талд зам, тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр үүрийн 05:56 цагт ирсэн байна.

Ингээд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 3 автомашинтай 20 км замыг туулан 06:39 цагт очиход авто замын зорчих хэсэгт зогсож байсан иргэн Д-гийн эзэмшлийн “Даевоо” загварын ачааны автомашины араас Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан /13 зорчигчтой/ Хэнтий аймгийн харьяат иргэн Э-гийн эзэмшлийн “Грэсе” загварын бага оврын автобус мөргөлдөж, тус аймгийн Баян-Адарга сумын харьяат нэр, нас тодорхойгүй 7 иргэнийг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

Мөн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан иргэн Н /61 настай, эмэгтэй/, иргэн У /60 настай, эмэгтэй/, иргэн Д /53 настай, эрэгтэй/, иргэн Ц /25 настай, эмэгтэй/, нэр тодорхойгүй /0.5 настай, эрэгтэй/, Т /0.1 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

2 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-09-20 15:05 at 15:05

    ард түмэн минээ орон нутгийн замд анхаарал болгоомжтой яваачээ энэ жолооч хүмүүс суулгаж яваагаа ухамсарлаачээ ямар аймаар юм бэ

    Хариулах

  • Зочин

    2018-09-20 16:59 at 16:59

    Чадахгүй бол мишин битгий барь. Нойр хүрч байгаа бол яаж ч яарсан унтаж амардаг байх хэрэгтэй шүү дээ. Мөнгөнөөс өөр юм ч бодохоо больж дээ хөөрхий монголчууд

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй