Нийслэлийн Налайх дүүрэгт авто тээврийн том осол гарч, зургаан хүн амиа алджээ. Тус дүүргийн 5 дугаар хороо, “СКАЙ ТРЕДС” нисэх онгоцны буудлын эсрэг талд зам, тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр үүрийн 05:56 цагт ирсэн байна.

Ингээд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 3 автомашинтай 20 км замыг туулан 06:39 цагт очиход авто замын зорчих хэсэгт зогсож байсан иргэн Д-гийн эзэмшлийн “Даевоо” загварын ачааны автомашины араас Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан /13 зорчигчтой/ Хэнтий аймгийн харьяат иргэн Э-гийн эзэмшлийн “Грэсе” загварын бага оврын автобус мөргөлдөж, тус аймгийн Баян-Адарга сумын харьяат нэр, нас тодорхойгүй 7 иргэнийг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

Мөн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан иргэн Н /61 настай, эмэгтэй/, иргэн У /60 настай, эмэгтэй/, иргэн Д /53 настай, эрэгтэй/, иргэн Ц /25 настай, эмэгтэй/, нэр тодорхойгүй /0.5 настай, эрэгтэй/, Т /0.1 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

By updown

2 thoughts on “Авто тээврийн осол гарч зургаан хүн амиа алджээ”
  1. ард түмэн минээ орон нутгийн замд анхаарал болгоомжтой яваачээ энэ жолооч хүмүүс суулгаж яваагаа ухамсарлаачээ ямар аймаар юм бэ

  2. Чадахгүй бол мишин битгий барь. Нойр хүрч байгаа бол яаж ч яарсан унтаж амардаг байх хэрэгтэй шүү дээ. Мөнгөнөөс өөр юм ч бодохоо больж дээ хөөрхий монголчууд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн