2018-08-31 10:361min00

Эрээн сорочкон цамц өмссөн иргэн төрийн ордонд нэвтрэхгүй

ordon

Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувьд нэн түрүүнд анхаарах зүйл нь хувцаслалт бөгөөд уг хувцаслалтын журам шинэчлэгджээ. Тодруулбал, Төрийн ордонд хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд дүрэмт хувцастай, бусад хүмүүс албаны болон үндэсний хувцастай төрийн ордонд нэвтэрнэ.

Харин биеийн тамирын, чөлөөт амралтын, ажлын болон этгээд загварын, нуруу, хэнхдэг ил гарсан, гэрэлтдэг нимгэн хувцас, өвдөгнөөс дээш богино банзал, бохирдсон хувцастай иргэд, ажилтнуудыг нэвтрүүлэхгүй. Түүнчлэн сорочкон цамц эрээн бол нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Мөн Ерөнхийлөгчтэй холбоотой арга хэмжээнд оролцохоор Төрийн ордонд нэвтэрч байгаа бол заавал зангиа зүүхийг шаардах болсон байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй