Айл бүрийн хоолны амтлагчинд кетчуп заавал байдаг. Хүнсэндээ хэрэглэдэг энэхүү амтлагчийг өдөр тутмын хоол, хачиртай талх, бүргер, шарсан төмс, шарсан тахиа зэрэг өргөн хэрэглээний олон төрлийн хоол хүнс, хачиртай хэрэглэдэг шүү дээ. Зарим хүмүүс кетчупыг байнгын тогтмол хэрэглээ болгосон байх нь бий. Кетчупгүйгээр хоол идэж чаддаггүй хүмүүс байх нь бий.
Үүнийг бэлтгэхэд үндсэн орц улаан лооль харин найрлага, амтлагчинд сонгино, сармис, хар перц, цуу, халуун чинжүү гэсэн 5 төрлийн амтлагч ордог.
Түүнчлэн нэг хоолны халбага буюу 15гр кетчуп нь 15ккалори агуулахаас гадна витамин А, С-ыг агуулдаг байна. Харин 1нэг хоолны халбага майноз 103 ккалори агуулдаг гээд бодохоор жингээ барих гэж байгаа хүмүүст кетчуп нь зөв сонголт болох ба бага илчлэгтэй, өөх тосгүй, эрүүл мэндэд тустай сүмс юм.
Мөн кетчупны үндсэн орц болох боловсруулж чанасан улаан лооль нь цус төлжүүлэхээс гадна их хэмжээний антиоксидант lycopene агуулдаг нь Харвардын их сургуулийн хүнс судлаач эрдэмтдийн судалгаагаар батлагджээ. Сайн чанарын кетчуп хэрэглэдэг хүмүүсийн дунд судалгаа явуулахад эдгээр хүмүүсийн цусны найрлага зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал 50 хувиар бага байгаа нь тогтоогдсон байна.
Нэг хоолны халбага кетчупэнд 4гр элсэн чихэр, 190мл натри агуулагддаг байна. Энэ нь тийм ч их сахар биш бөгөөд элсэн чихэртэй адил хэмжээний давс кетчупны найрлаганд байдаг тул хор болохгүй. Харин натри хүний эрүүл мэндэд тустай бөгөөд өдөрт 8 хоолны халбага кетчуп хэрэглэхэд хүний бие организмд шаардагддаг натриг нөхөж чаддаг байна.
4 comments
Өөрсдөө хийдэггүй юм бол энэ чинь хор.
КЕТЧУПНЫ РЕКЛАМ ЮМ БИЗ ДЭЭ.
Шал худлаа. Манай ах иргэн Ч байнга кетчуп хэрэглэдэг байсан. Эцэст нь харшалтай болоод, хашраад больсон. Кетчуп хоол амтлагч юм чинь хаяа хоолоо л амтлах ёстой. Түүнээс биш биеийн жинг тогтворжуулах зорилгоор кетчудийг хэн ч ханаа ч үйлдвэрлээгүй
Худлаа кетчупээ борлуулах гэсэн хар пи ар, хэнч итгэхгүй шүү дээ