–Төр засаг нь толгой бөхөлзөж мэхийх болно-
Доктор Ульфкотте 17 жил Германы эрхэм нэр хүндтэй FAZ сонинд ажилласан салбартаа тэргүүлэх сэтгүүлч
“ХУДАЛДАГДСАН СЭТГҮҮЛЧ” номоороо тэр “идээ бээр”-ийг шахсан
Энэбишийн Цэрэндолгор бүсгүй эх орны маань аалзны тор мэт хэрсэн Мүүний гаж урсгалын талаар нийгэмдээ цочроо үүсгэж чадлаа. Доктор Ульфкотте үүний адилаар “Худалдагдсан сэтгүүлчид” номоороо (2) Германы сэтгүүлзүйд бугшиж буй “идээ бээр”-ийг зад шахаж муухай “ялзмаг”-ы нь олон түмэнд нээж харуулсан юм.
“Худалдагдсан сэтгүүлчид” ном 14 оны сүүлээр 3 сарын дотор 5 удаа хэвлэгдэж хамгийн их борлуулалтай номын жагсаалтад 8 сарын турш дээгүүр байрт орж (3) олон улсад бестселлэр болсон.
Америкт аялсан нь хийгээд АЛТАН ЦАГ (4), МЭРГЭН БУУГААР шагнуулсан нь
Доктор Ульфкотте өөрөө хээл хахууль авдаг байснаа хүлээн зөвшөөрсөн төдийгүй ийм барьцаанд автсан германы 100 илүү “том” сэтгүүлч хийгээд улс төрчдийг хөдөлшгүй баримт нотолгоотой (5) илчилсэн.
Энэхүү хахуульдах үйл ажиллагаа засгийн газрын бус нэртэй янз бүрийн сан байгууллагуудаар дамжиж хэрэгждэг. (Хөшигний ард АНУ-ын тагнуулын төв газар CIA, үндэстэн дамжсан Shell, Thyssen Krupp зэрэг корпорац, дэлхийн улстөр, санхүүгийн “элит”-үүд байдаг) Тэдгээр байгууллагууд өнгөн талдаа их сайхан зорилго дэвшүүлдэг. Ж.нь, еврейн санхүүжилттай “Маршалын Герман сан” (6) гэж суртал ухуулгаар мэргэшсэн байгууллагын мөнгөөр Ульфкотте Нью Иорк руу дөч хоног томилолтоор явж мэргэн буугаар шагнуулан Оклахама хотын хүндэт иргэн болж (7) байжээ.
(Хээл хахууль, “худалдах худалдагдах” ойлголт Германд бидний төсөөлдгөөс өөр! Энд ер нь бол авлигыг бараг 100 хувь үгүй хийсэн, төр нийгмийн аливаа асуудал хуулийн дагуу өрнөдөг. Харин!!! Үндэстэн дамжсан корпорациуд болон их гүрнүүд өөрсдийн ашиг сонирхлын төлөө улс төрчид хийгээд Хэвлэл мэдээллийн ажилтнуудад шагнал өгөх, тэднийг нэр алдарт хүргэх, өөр улсад аялуулах зэрэг элдэв аргаар уургалах гэж оролддог. Үүний эсрэг нийтээрээ тэмцдэг ийм л ард түмэн. Доктор Ульфкотте тэдний нэг.Д.О)
36-р нүүрт тэрээр ЮУ БИЧИВ?
Энэ тухайгаа тэрээр “Худалдагдсан сэтгүүлчид” номдоо: “…Энэ номын зохиогч би гэдэг хүн өөрөө гэмтэй нэгэн байлаа. Эргээд харахад би хээл хахуульд автдаг, мэхлэн гуйвуулж бичдэг байсаан… Би мөн л хэвлэлийнхний хөнгөлөлтүүдийг эдэлж, таван одтой зочид буудалд үнэ төлбөргүйгээр байрлаж, даргынхаа даалгавраар шилдэг гэгдэх улс төрчидтэй хамт нөхөрсөг аялалд явж, нууц албадтай ойр байдаг байгууллагуудад илтгэл тавьж, сангуудад алба гүйцэтгэж явсан билээ…..” гэж бичсэн юм.
.
ХААЛТын ГЭРЭЭ гэгдээд буй нууцлаг гэрээний Хор Уршиг
Эрхлэн гаргагч эзэд хийгээд шилдэг сэтгүүлчидтэй хийгддэг нууц гэрээний (Германд зарим ийм төрлийн ”хувийн гэрээ” ч хийгддэг байна (8). Д.О) уршиг нийгэмд асар их хор хөнөөлтэй нь ойлгомжтой. Тэдний үзэг “мохож” зүрх сэтгэл нь худалдагдсаныхаа хэрээр ядаж дуугүй байвал өлзийтэй баймаар. Гэтэл илүү аюултай болдог. Тэд санхүүгийн дэмжлэг янз бүрийн хэлбэрээр авдаг тул захиалагчийн даалгаврыг үг дүүгүй гүйцэтгэгч, жирийн ард иргэдийн “тархи угаагч” (9) болно. Ингэж элсүүлж өөрийн болгосон сэтгүүлч хийгээд улс төрчдөө АНУ-ын Тагнуулын Төв Газар (CIA) жишээ нь “АЛБАН БУС АГЕНТ” гэж нэрлэдэг (10).
Америкийн Ерөнхийлөгчийг огцруулсан СЭТГҮҮЛЧ-ийн тухайд:
“…Карл Бернстин бол Уотергейтын хэргийг (өрсөлдөгчөө хууль бусаар тагнаж чагнасан хэрэг) илрүүлсан америк сэтгүүлч. Түүний нийтлэлүүдийн үрээр 1974 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Никсон албан тушаалаасаа огцорсон (11) юм…
Бернстин (12) мөн Америкийн 200 гаруй сэтгүүлч CIA буюу Америкийн Тагнуулын төв газар-т ажилладаг болохыг илчилсэн. Тэр бүү хэл “Нью-Йорк таймс” хүртэл тухайн үед CIA-тай, “өөрийн сэтгүүлчдээ ямар ч үед “зээлж” болох” нууц гэрээ хийсэн байсныг илрүүлсэн (13) билээ.
МОНГОЛ “Ульфкотте”, Бернстин”-ийг БИД ХҮЛЭЭНЭ!
Нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хахуульд автах үес олон түмэнд үнэн бодит мэдээлэл хүрэх үү…? Энэ асуултад хүн бүр хариулт өгч чадна.
ХБНГУ-ын Хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, өндөр настан, гэр бүлийн яамны сайд Клаудиа Нолте Холбооны засаг захиргааны албанаас хэвлүүлсэн “Мүүний хөдөлгөөн” номын өмнөх үгт “…ХОЛБООНЫ УЛСЫН АРД ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ ЧУХАЛ ХЭРЭГСЭЛ БОЛ ҮНЭН ЗӨВ ТАЙЛБАРЛАСАН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ МӨН” гэж бичсэн (14) билээ.
Нууцын гэрээг илчлэх, авилгад автаж байсан туршлагаасаа хуваалцах, үнэнийг тунхаглах ёс зүйтэй Монгол сэтгүүлч, тийм улс төрч эх орончдыг БИД ХҮЛЭЭНЭ…
…”Сэтгүүлчийн ёс зүй бол хэвлэлийн манаач байх ёстой!” (15)
“ДАЙН”-Ы ТАЛБАР УЛААНБААТАР
Улаанбаатарт “дайн” болж байна. Энэ дайн бол Мэдээллийн дайн (Informationskrieg, Infowar түлхүүр үгсээр нетээс дэлгэрүүлж үзнэ үү) Уул нь бол дэлхий даяар өрнөж буй дайн (16) л даа. Манай нийслэлд харин сүүлийн хэдэн өдөр эрчимжээд одоо намдасхийж, өөрөөр хэлбэл гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэрээний дагуу “амаа үдүүлсэн” бололтой, энэ орон зайд төрөл бүрийн хөлсний “бичээчид” идэвхтэй ажиллаж байна.
(Мэдээллийн дайн гэх нэр томьёо АНУ-ын төрөөс санхүүжилт бүхий үндэстний аюулгүй байдал, гадаад бодлогоор түлхүү ажилладаг РЭНД хүрээлэнгээс (17) үүсэлтэй. Түүнийг “Улс төр эдийн засгийн эрх мэдэл, давуу байдлаа хадгалж үлдэхийн тулд өрсөлдөгчөө хийгээд бусдыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан мушгиж гуйвуулсэн мэдээ мэдээллээр гүжирдэн “онилох”” гэж тодорхойлсон (18) байдаг. Энэ дайны хамрах хүрээ харилцан адилгүй…)
…Цэрэн бүсгүй фэйсбүүк хуудсаараа “Аргагүйн эрхэнд, Мүүний гаж урсгалын эсрэг Цэрэнг дэмжих баг бүрдүүлэх уулзалтыг цуцаллаа” гэж мэдэгдлээ (19)… “Тэд” зүгээр л Монголоор доог тохуу хийж байна. Өөр юу хэлэх вэ?… “Улсын эрх ашигт нийцэхгүй олон үйлдлийг нь” хараад олон түмэн итгэлээ өгөхөө больчихоод байхад ажлаа шилжүүлдэггүй тэр мэргэжилтэн “суудал”-даа яасан бат бөх сууна вэ? …
Нийтлэлч Б.Номинчимэд саяхан “Бид ялагдсан ард түмэн…гэхдээ” нийтлэлдээ, “Хэвлэлийн эрх чөлөө ч маш эргэлзээтэй. Үзэхэд эрх чөлөөтэй мэт боловч манай үндсэн гол хүчирхэг мэдээллийн суваг, ТВ, сонин хэвлэлүүд бүгдээр тодорхой санхүүгийн бүлэглэл, намын эрх ашгийг илэрхийлэгч болж, ард түмний талцлыг улам гааруулдаг болсон…” гэж бичсэн. (20) Үүнийг худал гэж маргах хүн байна уу…
МҮҮНИЗМ: “ТӨР ЗАСАГ НЬ ТОЛГОЙ БӨХӨЛЗӨЖ МЭХИЙХ БОЛНО!!!”…
Сүүлийн хэдэн өдөр Улаанбаатарт өрнөсөн “ДАЙН”-Ы гол сэдэв бол “МҮҮН”. Мүүний хөдөлгөөнийг үндэслэгч Сан Мён Мүүн, түүний Эв нэгдлийн хөдөлгөөнийхний үзэл суртлаа (Ideology) тараах суурь БОДЛОГО бий. Түүнийг Германы Засгийн Газраас түгээсэн баримтад ийнхүү тайлбарлажээ.
Германаар: “…Wir brauchen ein Minimum von 10.000 Mitgliedern in einem Land, damit die Wahren Eltern und die Vereinigungsbewegung ernst genommen werden…Wenn in einem Land folglich genügend Anhänger Muns leben, kann der Druck auf eine demokratische Regierung so verstärkt werden, daß diese sich letztlich der Ideologie der Vereinigungsbewegung beugen muß…”
Хөрвүүлвэл: “…ЖИНХЭНЭ ЭЦЭГ ЭХ хийгээд Эв нэгдлийн хөдөлгөөнийг бодитоор хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тусгаар тогтносон аливаа нэг улсад хамгийн багаар бодоход 10-н мянган гишүүн шаардлагатай…Хэрвээ аль нэг оронд Мүүнизмийг дэмжигчид хангалттайгаар амьдран суух ахул, ТЭД тухайн улсын ардчилсан Засгийн Газарт “Эв Нэгдлийн хөдөлгөөний Үзэл сурталд (Ideology) эцэстээ толгой бөхөлзөж мэхийх” болтол нь ДАРАМТ үзүүлж чадна…” гэжээ. (21)
(Мүүний үзэл суртал Ideology нь “юу” болох талаар 2 сарын 23-ны пост “Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ???” нийтлэлээс уншихыг хүсье.Д.О)
Мүүнизмд автагсад эцэг эх, эх орноо үгүйсгэх бүү хэл өөрийгөө танихаа байтал тархиа угаалгасан байдаг тул Сан Мён Мүүний “Тэнгэрийн хууран мэхлэлт” (himmlische Täuschung/ heavenly deception) сургаалы нь (22) хэрэгжүүлж Мүүний “гишүүн, дэмжигч” гэдгээ шууд нууцалдаг байна. Тиймээс Мүүнийхний гишүүн, дэмжигчдийн тоог гаргахад маш хэцүү агаад энэ нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалд түгшүүрийн харанга дэлдээдэг ажээ.
Тэд өнгөн талдаа мод цэцэг тарьж, хөшөө баримал, дурсгал талбай цэвэрлэж, ядарсан нэгэнд хоол хүнс хувцас өгч, ядуу нэгнийг эмнэлэгт эргэж, ямагт “гэр бүлийн хайр, энх тайван, шударга ёс, бурханы хүүхдүүд, энхийн цэрэг харуул” зэрэг сайн сайхан үгсээр уриа хийж бөөнөөрөө, хэсэг бүлэг баг грүпп байдалтай “хөдөлж” үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг байна…
…
Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд Мүүнийхнээс санхүүжилт авсан хүмүүсийн дийлэнх нь “УЧРЫГ НЬ САЙН МЭДЭЛГҮЙГЭЭР” тийн үйлдсэн гэж найдна. Хор хөнөөлийг нь мэдэж буй мөртлөө сүнсээ худалдчихсан хүмүүс цөөхөн буйд итгэнэ. Гаж бодлого гэж мэдсээр байж Мүүнийхний үзэл суртлыг “өөрсдийнхөө нүүрийг улалзтал” хамгаалах улсыг харж л байя! Таван үгээрээ тараа таниулах тэд мөн ч хөөрхий еэ. Хүний үнэр, ёс суртахуунгүй (хөлсний) хүмүүс гадныхнаас аюултай болж хувирдаг. “Монголоо алдсан” тэд мэдээллийн орон зайд дураараа дургиж, пост сэтгэгдлээрээ эх орныхоо төлөө бие хайргүй тэмцэж яваа бүсгүйг тал талаас нь БООРЛОЖ энд тэндгүй “хөлсний комментуудаа” вирус мэт тархааж байна…(Тэдний дунд байнгын цалинтай мэргэжлийн сэтгэгдэлчин буюу троллерчид ч байж таарна)
…
Бид өөрсдийгөө “Монгол хүн тэнгэр заяатай” гэдэг. Энэ үнэн!…Бидэнд гэр бий-зутрахгүй. Мал бий-өлсөхгүй. Газар нутаг бий-хөөгдөж туугдахгүй…хайрлаж хамгаалж чадвал! (23)
Бид бас юугэдэг билээ. “Бид азтай шүү. Ийм том газар нутагтай хэр нь манай өвөл маш хүйтэн. Хэн л ирж амьдрав гэж” гэж. Энэ нь харин харийнхны шуналыг хөдөлгөх гол шалтгаан болж байна. Байгалийн баялаг ихтэй, өргөн цэлгэр сайхан нутаг!…Хүн ардыг нь төрөл бүрийн зүйлээр хордуулж Боолоо болгох, үгүй хийх!!!, Эрдэс баялаг, үнэт хөрсий нь цөлмөх, Газар нутагт нь дуртай цагтаа ЦӨМИЙН ХОГ ХАЯГДЛАА БУЛАХ!!!…г.м башир санаа БОДЛОГО, ҮЗЭЛ СУРТАЛ байгаа оносоор байна.
…
Улаанбаатарт миний аав ээж, ах эгч дүү нар, хайртай хүмүүс минь бий…Тэнд мөн Монголоо удирдан чиглүүлэгч “шийдвэр гаргагчид” бий. Тэднээс хүүхдүүдийн маань ирээдүй, улсын маань ирээдүй хамаарна
…Харийнхны үзэл суртлын эсрэг идэвхтэй тэмцэж буй улсын зэрэгцээ…”Угаасаа бүтэхгүй ээ, аа амаа үдэх нь аминд өлзийтэй” гэх комментууд ч цөөнгүй үзэгдэнэ. Тэдний зарим нь “хөлснийхөн” биш байх! Нийгэм тэр чигтээ хүн сүрэг, ухаалаг утас барьсан бэртэгчид болчихвол Монгол маань юу болж хувирах вэ?…Бидэнд тийм хулчгар удам бий билүү…Эх орныхоо төлөө дуугарч буй тэднээ ядаж лайкаар ч болсон дэмж л дээ. Тэр чинь л том хувь нэмэр. Их эзэн Чингис хааны маань олуулаа харагдах гэж “олон түүдэг асаадаг”-ын орчин үеийн тактик болно шүү дээ…
Харийнхны хагалан бутаргах, айлгах, монгол хүнийг хэн ч биш болгох БОДЛОГО амжилттай хэрэгжиж буйн тод2 жишээ тоогоо алдлаа…Бодлого үзэл суртлыг нь ойлгочихвол хоорондоо яс булаалдсан ноход шиг хэмлэлдэхээ больж ядаж л хүүхэд залуусаа тэдний мунхруулгад төөрүүлж алдахгүй.
…Явж явж энэ бол зөвхөн МҮҮН ТОЙРСОН АСУУДАЛ Ч БИШ… Монголчууд бид оюун санааны хувьд харийнхнаас хараат бус байх нь ёстой л “…ДАН ГАНЦ БИДНИЙ СЭТГЭЛИЙН ЧИН ЗОРИГ МЭДНЭ”.
…
МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ!! (Бүгд л хэлдэг?! …Үнэхээр үнээн!!! ҮНЭН.)
Дорждамдингийн Оюун
Эх сурвалж:
(1) http://www.ulfkotte.de/
(2) http://www.gekaufte-journalisten.de
(3) http://info.kopp-verlag.de/…/der-kopp-verlag-sagt-danke-gek…
(4) http://www.zeit.de/2015/…/udo-ulfkotte-gekaufte-journalisten
(5) Udo Ulfkotte, Gekaufte Journalisten, х. 188-192
(6) http://www.gmfus.org/
(7) Udo Ulfkotte, Gekaufte Journalisten, х.50
(8) http://www.fr-online.de/…/nebenjobs-nachrichtensprecher-in-…
(9) http://journalistenwatch.com/…/mediale-gehirnwaesche-und-w…/
(10) Udo Ulfkotte, Gekaufte Journalisten, х. 301
(11) АНУ-ын ерөнхийлөгч Никсоны сонгуулийн үеэр өрсөлдөгчөө тагнаж хууль зөрчсөн хэрэг. (Б.Вудвордын хамт.Д.О)
http://watergate.info/resignation (Энэ тухай эх сурвалжаас нь дэлгэрэнгүй үзээрэй. Д.О.)
(12) https://en.wikipedia.org/wiki/Carl_Bernstein
(13) http://cryptocomb.org/?p=279
(14) Die Mun-Bewegung: Eine Broschüre der Bundesregierung von 1997
(15) http://www.mminfo.mn/content/36752.shtml?alias=politics// Э.Пагма:” Сэтгүүлчийн ёс зүй хэвлэлийн манаач байх ёстой”
(16) http://www.heise.de/tp/artikel/47/47042/1.html „Verlieren die USA den Informationskrieg?”
http://www.vsp-vernetzt.de/soz/001803.htm “Von Cyberwar zu Infowar”
(17) https://de.wikipedia.org/wiki/RAND_Corporation
(18) https://de.wikipedia.org/wiki/Informationskrieg
(19) https://www.facebook.com/tserenenebish
(20) http://sonin.mn/news/politics-economy/57622
(21) Rd.brief vom 08.12.1993; vgl. Kim, Young Whi, Guidance for Heavenly Traditions, S. 323 :”…because policy in the democratic world is decided by numbers. Leaders and therefore policies are chosen throngh popular vote.”
(22) Hammerstein, S. 37; Underwood, S. 75 ff; Yamamoto, S. 67; ARD “Report”, Jan. 96
(23) Д.Оюун, Германд: Сурахын мөн чанар. 2015. “Шинэ эрин…ой ухаант монгол”, х 99-140
.
,