Индонезийн Жакарта хотын  “Gelora Bung Carno” цэнгэлдэх хүрээлэнд болсон 100 метрийн гүйлтэд  БНХАУ-ын гүйгч Сю Бинтин түрүүлснээр Азийн хамгийн хурдан гүйдэг хүнээр тодорлоо. Тэр 9.92 секунд гүйснээр Азийн наадмын амжилтыг тогтоогоод байна.

Сю Бинтин “Надад хугацаа биш, ялах нь л чухал байсан. Азийн наадамд би маш их дарамт мэдэрлээ. Харин дэлхийн аваргын тэмцээнд надад тийм ч их дарамт мэдрэгддэггүй” хэмээжээ.

2014 оны Азийн наадмын аварга, Катарын Феми Огунодегийн дүү Тосин болон Японы Х.Ямагата нар ижил 10 секунд гүйсэн учир шүүгчид фото финиш ашиглаж, катар гүйгчид мөнгөн медаль өгөх шийдвэр гаргасан аж.

 

By updown

One thought on “Азийн хамгийн хурдан хүн”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн