“Хүйтэн дайн”-ы бэлэг тэмдэг болсон Берлиний ханыг уран бүтээлчид сэргээн босгохоор ажиллаж эхэлжээ. Тус хотод байгуулах арт байгууламжийн төслийн хүрээнд уран барималчид аравдугаар сард олны хүртээл болгох юм байна. Ингэхдээ эрх чөлөөгүй байхын хүнд хэцүүг мэдрүүлэхэд ханын утга учир оршиж байгаа аж. Түүнийг үзэх сонирхолтой хүмүүс 15 евро төлөх орох төдийгүй гар утсаа хураалгаж, оронд нь баримтат кино үзэх, аяллын чиглэлийг харах зориулалт бүхий ухаалаг утсаар хангагдах юм байна.
Алдарт Берлиний ханын түүхээс сөхвөл. Хорьдугаар зууны “Хүйтэн дайны” бэлгэ тэмдэг нь Герман орныг хоёр хэсэгт хуваасан Берлиний хана байлаа. Берлиний ханыг 1961 оны наймдугаар сарын 13-наас барьж эхэлжээ. Эхэндээ төмөр утсаар хаалт хийж байсан бол сүүлдээ бетоноор хана босгосон ажээ.