Индонезийн нийслэл Жакарта хотын төвд байрладаг усан спортын төвд мягмар гарагт болсон уран сайхны сэлэлтийн тэмцээнд Хятадын багийн тамирчид болох Жиэнь Тиньтинь болон Жиэнь Вэнвэн нар эмэгтэйчүүдийн уран сайхны сэлэлтийн хосын төрөлд аваргалж, Азийн наадмаас гурав дахь алтан медалиа хүртээд байна.
Тэд хүчтэй өрсөлдөгч болох Японы багийн тамирчдыг ялж чадсанаараа ихээхэн бахархаж байсан бөгөөд “Японы тамирчдыг ялах нь бидний үүрэг байсан” гэж Ж.Тиньтинь сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Ихэр охид өмнө нь 2006 онд Дохад, 2010 онд Гуаньжоуд тус тус болсон Азийн спортын наадмаас алтан медалиар энгэрээ мялааж байжээ. 31 настай ихрүүд өнгөрсөн оны дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн ба энэ удаагийн Азийн наадамд хоёр сарын турш эрчимтэй бэлдсэн аж.
Спортын энэ төрлийн тэмцээний хоёрдугаар байрыг Японы тамирчид болох Юкико Инуй болон Мэгуму Ёшида нар эзэлсэн бол Казахстаны баг тамирчид хүрэл медалийн эзэд болсон байна.