Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаараа иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-тай хийх хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. БНТУ-д монголчууд олноор зорчихын зэрэгцээ ажиллаж, амьдарч, суурьших нь ихэссэн байна. 2013 оны байдлаар, тус улсад Монгол Улсын 2471 иргэн бүртгэлтэй амьдарч байсан бол 2016 онд 4000 болж өсчээ.
Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэд рүү гудамжинд дайрах, биед нь халдах, эд зүйлсийг нь дээрэмдэх, зодож хүнд бэртээх зэрэг асуудал удаа дараа гарч байна гэх гомдлыг иргэдийн зүгээс Истанбул дахь \”Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-т тавин өргөдөл гаргаж байсан удаатай.
Монгол иргэдийн ихээр оршин суудаг Истанбул хотын Чаалаяан хэсэг нь гэмт хэргийн хувь өндөртэй, амьдрах орчин аюултай зэрэглэлд багтдаг тухай цагдаагийн байгууллагаас анхааруулж монгол иргэдийг илүү анхаарал болгоомжтой байхыг зөвлөсөн болно.
Монгол, Турк иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин шаардагдаж буй аж. Иймд нийгмийн хамгааллын харилцааг зохицуулахдаа талууд харилцан эрх тэгш байх, олон улсын эрх зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөх, хоёр оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг харилцан цуглуулах зэрэг үндсэн зарчмуудыг тусгасан 36 зүйлтэй хэлэлцээрийн төслийг боловсруулсан байна.
1 comment
ДЭМИЙ ТЭНЭХИЙН ДОНТОЙ ЭХ ОРНООСОО ДАЙЖИЖ ГАДААДАД БАЙГАА ХУМУУС УНЭХЭЭР МОНГОЛ ЮМ БОЛ БУЦАЖ ИРЖ ЭХ ОРНОО ЕЕД НЬ ТАТАХАД ОРОЛЦОХ ЕСТОЙ. СИЙМХИЙ Ч ГЭСЭН ГЭР МИНЬ СЭГСГЭР Ч ГЭСЭН ИЖИЙ МИНЬ ГЭЖ ЕВЕГ ДЭЭДЭС МААНЬ ТЭР ИХ ЗОВЛОН БЭРХШЭЭЛ ТУУЛЖ ЦУСАА УРСГАЖ АМИА ЕГЧ YЛДЭЭСЭН ЭХ ОРНООСОО ДАЙЖИЖ БАРАГ ТАНСАГ ОРЧИН БУРДЭХЭЭР ИРНЭ УХААНЫ ЮМ ЯРЬДАГ СЭТГЭХУЙТЭЙ МОНГОЛЧУУД ЕЕРСДЕЕ БУЦАЖ ИРЭЭД ЭНЭ ИХ АВИЛГАЧ БАС НЭГ ХУВАЛЗ СЭТГЭХУЙТНУУДИЙГ ТЕРЕЕС ЗАЙЛУУЛЖ ШУДАРГА НИЙГЭМ ЦОГЦЛООХОД ЗУТГЭ Л ДЭЭ.