Хийжүүлсэн ундааг сургуулийн орчинд зарахыг хориглолоо

Дэлхийн хөгжилтэй олон оронд хүүхэд хүмүүжиж буй орчинд шарсан хайрсан хоол хүнс, хийжүүлсэн ундааг  худалдах нь байтугай сурталчилахыг хориглодог. Харин манайд энэ талаарх журам, дүрэм юу ч алга. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам цэцэрлэг, дотуур байр, үдийн цайнд зарцуулж буй хоол, хүнсний зардлыг нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлжээ. Ингэснээр 2019 оны нэгдүгээр сараас эхлэн дээрх төрлийн зардал нэмэгдэх аж.

Мөн энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа, чипс зэрэг хүүхдийн эрүүл мэндэд хортой зүйл борлуулахгүй байх шаардлага тавьж байгаа аж. Хэрэв уг шаардлагыг биелүүлэхгүй бол тухайн цайны газартай хийсэн гэрээг цуцлах юм байна.

2 thoughts on “Хийжүүлсэн ундааг сургуулийн орчинд зарахыг хориглолоо

  1. xd 2018-08-28 09:32 at 09:32

    зөв шүү

    Хариулах
  2. АНИА 2018-08-28 12:07 at 12:07

    МАШ ЗӨВ.

    Хариулах

xd-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн