Индонезийн хамгийн баян эр Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Индонезийн Паленбангд болж буй  Азийн наадмаас тус улсын иргэн 78 настай ахмад тамирчин  Бамбанг Хартоно  хүрэл медаль хүртжээ. Тэрбээр улсадаа хамгийн баяр эр гэдгээрээ алдартай бөгөөд бриджийн төрлөөр  нэгэн өвөрмөц дээд амжилтыг тогтоосон аж.

 Бамбанг Хартоно тамхины “Jarum clove” үйлдвэр, BCA банк зэргийг өөрийн ах Буди Хартоногийн хамт эзэмшдэг юм байна. Индонезийн бриджийн эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Майкл Бамбанг Хартоногоос гадна 64 настай Берт Тоар Полий, 52 настай Франки Карвур, 47 настай Джемми Боджох, эмэгтэй багийн бүрэлдэхүүнд 43 настай Конни Сумампаув, 34 настай Рюри Андхани зэрэг ахмад тамирчид багтжээ.

 

2 thoughts on “Индонезийн хамгийн баян эр Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

  1. WAST 2018-08-28 10:29 at 10:29

    ENE TEGEED ALIA HOSHIN TEMTSEEN YUM BISH UU

    Хариулах
  2. 2121 2018-08-28 11:53 at 11:53

    ямар төрлөөр оролцсон юм бэ? мэдээлэлээ тодорхой ойлгмжтой бичиж байгаачээ

    Хариулах

2121-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн