2018-08-28 08:201min02

Индонезийн хамгийн баян эр Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

ahmad

Индонезийн Паленбангд болж буй  Азийн наадмаас тус улсын иргэн 78 настай ахмад тамирчин  Бамбанг Хартоно  хүрэл медаль хүртжээ. Тэрбээр улсадаа хамгийн баяр эр гэдгээрээ алдартай бөгөөд бриджийн төрлөөр  нэгэн өвөрмөц дээд амжилтыг тогтоосон аж.

 Бамбанг Хартоно тамхины “Jarum clove” үйлдвэр, BCA банк зэргийг өөрийн ах Буди Хартоногийн хамт эзэмшдэг юм байна. Индонезийн бриджийн эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Майкл Бамбанг Хартоногоос гадна 64 настай Берт Тоар Полий, 52 настай Франки Карвур, 47 настай Джемми Боджох, эмэгтэй багийн бүрэлдэхүүнд 43 настай Конни Сумампаув, 34 настай Рюри Андхани зэрэг ахмад тамирчид багтжээ.