Төмөр замын салбарт хариуцлагагүй зуд, гай гамшиг нүүрлэжээ. Тодруулбал, олон улсын зорчигчийн 112-р галт тэргэнд Замын-Үүд өртөөний төмөр замын шалгагч дайруулж амиа алдсан золгүй хэрэг өчигдөр өглөө 11.00 цагийн үед гарсан байна. Дайруулж амиа алдсан хохирогчийн бие хоёр хуваагдан салсан байсан талаар эх сурвалж мэдээллээ.
Золгүй явдлаар нас барсан замын шалгагч нь УБТЗ-ын даргын тушаалаар замын даргын нэрэмжит үзлэг хийж явсан нэгэн аж. Тус галт тэргийг жолоодож явсан машнист нь нэг жил гаруйн өмнө энэ ажилд томилогдсон аж.
4 comments
Одоо Жигжиднямаа үнэхээр огцрох ёстой боллоо доо.
huvaagdaad baidaa yuuiin,2 heseg bolson tasarsan geech
Үнэхээр хүний амь нас, эрүүл мэнд, улсын хөрөнгөөр тоглож байгаа хариуцлагаггүй удирдлагуудыг солих цаг нь болжээ
Амиа хорлосон байлгүй дээ