09:00 цагт: “XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт Зүүн Ази судлалын олон улсын 10 дугаар хурал МУИС-ийн Номын санд 2 дахь өдрөө болно.
09:00 цагт: Континентал зочид буудалд Суудлын бүс-Хамгаалалтын малгайг хэвшүүлэх аяны хүрээнд Германы мэргэжилтэн Замын цагдаагийн алба хаагч нартай уулзалт зохион байгуулна.
10:00 цагт: НМХГ-ын хурлын зааланд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Монголын уулчдын үндэсний холбоо, ОБЕГ, “JCI hiking” клуб хамтран өндөр уулын болон аврах ажиллагааны сургалтыг амжилттай зохион байгуулсан талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын талаар хэвлэлийн бага хурал “Зайсан хилл” дэх “Тэгри” ресторанд болно.
11:00 цагт: Казахстаны ЭСЯ-наас Үндсэн хуулийн өдөр, Цөмийн зэвсэгийн эсрэг өдрүүдийг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Их дээд сургуулиуд, коллеж, МСҮТ-ийн оюутнуудад нийтийн тээврийн хэрэгслээр зорчих картыг хэрхэн олгох, сунгах талаар Улаанбаатар смарт карт, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр, эрхлэлтийн газар хамтран мэдээлэл хийнэ.
MN-Мэдээллийн төвд 11:30 цагт: “Баян зам” тээвэрчдийн холбоо, “Areana” сошиал ТВ-ээс Өмнөговь-Тавантолгойн замд нүүрс тээврийн түгжрэл үүсч 100 км урт цуваа үүссэн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт: Худалдаачид өлсгөлөн зарлах болсон талаар Монголын худалдаачдын холбооноос мэдээлэл хийнэ. ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах талаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал” болно. Холбоо барих утас: 7010-5652.