АНУ-ын цэргүүд Японы эрэгт цэргийн сургуулилт хийж байгаа ба өчигдөр 800 гаруй цэрэг, хэд хэдэн байлдааны нисдэг тэрэгний оролцоотойгоор цөмийн шумбагч гаргаж авах сургалтыг анх удаа хийсэн байна.
Үүний хариу болгон Хойд Солонгос Хойд Солонгос дахин баллистик пуужин харважээ. Пуужин Япон тэнгист унасан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Энэхүү туршилт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын асуудлыг Хятад зохицуулж чадахгүй бол бид шийдвэрлэнэ гэж мэдэгдсний дараа болж байгаа юм.
Маргааш Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт эхэлнэ. Хойд Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөөр байгаа. Пхеньян НҮБ-ын хориг бол баллистик пуужингийн технологи болон цөмийн салбарын чадавхи болон өөрийн бие даасан эрхийг доромжилж байгаа хэрэг хэмээн үзэж байгаа юм.
Хоёр долоо хоногийн өмнө Хойд Солонгос өөрийн зүүн эргээс мөн баллистик пуужин хөөргөсөн бөгөөд үүнээс өмнө гуравдугаар сард Япон руу дөрвөн пуужин харвасны зарим нь Японы эргийн ойр 190 гэж миль газарт ирсэн юм.