Энэ жил 40 мянга гаруй хүүхэд, залуус Элсэлтийн Ерөнхий шалгалт өгнө. Орон даяар (ЭЕШ)-ыг нэгдсэн журмаар авч эхэлснээс хойш 12 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Жил бүр ахлах ангиа 30,000-40,000 хүүхэд дунджаар төгсдөг гэх тооцоо бий.
Улсын хэмжээнд нийт 50 төвлөрсөн цэгт ЭЕШ-ыг бүртгэл, шалгалт, шалгалтын хуудсыг өнцөг булан бүрээс татан төвлөрүүлэх, шалгалтаас хойш 14 хоногийн дараа дүнг нийтэд мэдээлэх гэсэн байдлаар зохион байгуулж ирсэн.
Тэгвэл энэ жилийн хувьд энэ уламжлалыг шинэчилж шалгуулагчид шалгалтын дүнгээ шалгалт өгсөн даруй мэдэх боломжтой болжээ. ЭЕШ авах 50 цэгт камер байршуулж шууд дамжуулснаар эцэг эх багш нар ч шалгалт авах, засах, дүнг мэдээлэх бүх процессыг интернэтээр хянаж болох аж. Шалгалт өгсөн нийт сурагчдын дүнг эрэмбэлэн жагсаах юм байна.