“Эрдэнэт” үйлдвэрийн шинэ Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр (2017.04.04) Эрдэнэт хотод хуралдаж байгаа юм байна. ТУЗ-ийн хурлаас шийдвэр гарч тус үйлдвэрийн дэд захирлаар Ц.Батсайхан, Д.Дэлгэрбаяр болон Үйлдвэр техникийн газрын даргаар ажиллаж байсан П.Батболор, Баяжуулах фабрикийн дарга Д.Эрдэнэцогт нарыг томилжээ.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан талаас томилогдсон бүх дарга, захирлыг сольсон гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээлж байна. Шинээр хийж буй бүтцийн өөрчлөлтийг яг одоо үйлдвэрийн ажилчдад танилцуулж байгаа юм байна.