Индонезийн Жакарта, Палембанг хотуудад амжилттай зохиогдож буй Азийн 18 дугаар Спортын Наадмын усан сэлэлтийн төрлийг Япон, Хятадын тамирчид тасархай тэргүүлж байна. Япончууд 18 настай тамирчин охин Рикако Икег 2020 оны зуны олимпийн гол найдвар хэмээн үзэж байгаа юм.

Рикако Ике энэ удаагийн Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд өрсөлдөх бүртээ медальтай гарч ирж буй нь олныг гайхшируулж байна. Тэрбээр өчигдөр  4×100 метрийн эмэгтэй холимог буухиад эрвээхэй сэлэлтээр Японы багийн өмнөөс уралдаж алтан медалийн эзэн болсон. Одоогоор нийт 5  алтын эзэн болж, нийт долоон медаль хүртээд буй. Энэ нь 67 жилийн түүхтэй Азийн Наадамд нэг наадмаас авсан медалийн тоогоор тэр хоёрдугаарт жагсаж байна.

Түүний өмнө Хойд Солонгосын буудлагын тамирчин Со Гин Ман ганцаараа зогсож байгаа юм. Тэр 1982 оны Азийн Наадмаас найман медаль зүүсний 7 нь алт байжээ. Одоо Рикако Икед усанд сэлэлтийн тэмцээний сүүлчийн өдөр дахин нэг уралдаанд орох боломж байгаа.

Ике Азийн Наадамд ирэхээсээ өмнө Pan Pacific усанд сэлэлтийн олон улсын тэмцээнд АНУ, Канад, Австралийн тамирчидтай өрсөлдөж, 4 медаль зүүсэн юм.

By updown

3 thoughts on “18 настай ч медалийн тоогоор дэлхийг гайхшируулсан охин”
  1. Delhiig gaihshruulsan ene ter gej bicheed bh wm.Vnendee bol Aziin sportyn naadam bolj bgaag medej bgaa hvmvvs busad tivd mash tsuuhun.

  2. Yasanch huurhun yum ypon busgui bi bur haraaad duralchihlaa ypon busguitei suuhiimsaan mongol erchuud min mongol avgai bish ypon avgai avj suutgaa halamjtai unench

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн